×
Улс төр 6 Арванхоёрдугаар сарын 2011
НҮБ- ын  тогтоолыг улс орны дотоод хэрэгт оролцон, нэг талыг дэмжих болон хүч хэрэглэхээр ашиглаж болзошгүйд Орос улс түгшиж байна. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вильнюсд болсон   Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Улс төрийн талаар нэлээд боловсронгуй болгож түүний дотор  Орос улстай стратегийн чухал харилцааг хөгжүүлж, Турк улсыг Европын холбоонд элсүүлэх замаар евро бүсийг хямралт байдлаас гаргаж болно гэж одоо Nord Stream AG орос-европын хийн консорциумын ажиглагчдын зөвлөлийг тэргүүлж буй  ХБНГУ-ын канцлер асан Герхард Шрёдер германы Die Welt сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Ням гаригт явагдсан Оросын Улсын думын сонгууль олон улсын стандарт ба ОХУ-ын сонгуулийн хууль тогтоомжид нийцсэн гэж олон улсын ажиглагчид үнэлэв. Гол төлөв техникийн шинжтэй зөрчил гарсан хийгээд тэдгээр санал хураалтын үр дүнд нөлөөлөөгүйг шинжээчид тэмдэглэв. Приморийн хязгаарын төв Владивосток хотноо санал хураахад олгосон  байр зай муутай байсан учраас сонгогчид ямар сонголт хийснээ арга буюу үзүүлж байв.
Олон улсын рейтингийн Sandart and Poors  /S& P/ агентлаг -  евробүсийн рейтинг нь хугацаанаасаа өмнө буурах магадлалтай Франц, Герман, Итали, Испани зэрэг нийт 15 улсыг дахин хэлэлцэх санал орууллаа.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011