×
Улс төр 5 Арванхоёрдугаар сарын 2011
Парламентын сонгууль үнэн, шудрага болсон гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр мэдэгдлээ. Эрх баригч “Нэгдсэн ОУ” нам их ч биш бага ч биш авах ёстой саналаа л авлаа. Энэ бол үнэн, шудрага, ардчилсан сонгууль байлаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал Германы Бонн хотод өнөөдөр нээгдэж байна. 2013 онд олон улсын эвслийн хүчнийг гаргасны дараа энэ улсын ирээдүйн тухай асуудлыг дэлхийн 88 орон болон 17 олон улсын байгууллагуудын  төлөөлөгчид энд хэлэлцэх юм.
ОХУ-ын Хууль тогтоох байгууллагын сонгууль амжилттай боллоо. Оросууд аль намыг илүүтэй үзэж байгааг харуулсан мэдээлэлийг 3 долоо хоногийн дараа нийтэд мэдээлнэ. Дараагийн улс төрийн улиралд ямар намууд парламентынх болсон гэдгийг СТК- ийн дарга Владимир Чуров өнөөдөр мэдээллээ. «Зургаа дахь удаагийн Төрийн Думд урьдчилсан байдлаар “Нэгдсэн ОУ” нам 238 мандат авахаар байна.
Израильтай шууд хэлэлцээр хийхээс Палестины үндэсний засаг захиргаа татгалзаж байна. Израилийн “Джерузалем пост” сонин өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонерын тавьсан саналын хариуд палестины тал ийм мэдэгдэл хийсэн байна. Израильчууд болон палестинчууд шууд хэлэлцээр хийж эхлэх шаардлагатай байна гэж америкийн дипломатч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Урьдчилсан дүнгээр 50 хүрэхгүй хувийн санал авч байгаа ч гэсэн ОХУ-д эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам парламентын суудлын ихэнхийг авлаа. Өнөөдөр СЕХ-ны тэргүүн Владимир Чуровын мэдэгдсэн СТК-ийн мэдээ үүнийг гэрчилж байна. Саналын хуудсын 96%-ийг боловсруулсны дараа “Нэгдсэн ОУ” нам сонгогчдын 49,54%-ийн санал авсан нь тодорхой боллоо.
Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал германын Бонн хотод өнөөдөр нээгдэж байна. 2013 онд олон улсын эвслийн хүчнийг гаргасны дараа энэ улсын ирээдүйн тухай асуудлыг энд хэлэлцэх юм.
ОХУ-д сүүлийн 10 жил эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам, ням гаригт болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 49,47%-ийн санал авсан байна. Сонгуулийн дүнгээс хархад сонгогчид улс төрийн зүүний хүч рүү илүү татагдаж байгаа нь харагдаж байна. ОХУКН 19,15%-ийн санал авсан нь Төрийн Думын өнгөрсөн сонгуулийн дүнгээс хоёр дахин илүү байна.
Одоо доод танхимд суудалтай байгаа улс төрийн 4 нам Төрийн Думын сонгуулийн дүнгээр шинэ парламентад суух боллоо. ОУ-ын СТК-ийн олон нийтэд зарласан санал хураалтын урьдчилсан дүн ийм байна. Сонгууль ерөнхийдөө ямар нэгэн онцгой зөрчилгүйгээр явагдлаа. СТК сонгуулийн үеэр зуу гаруй санал гомдол хүлээж авсан гэж СТК-ийн  орлогч дарга Леонид Ивлев мэдээллээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011