×
Улс төр 4 Арванхоёрдугаар сарын 2011
Зургаа дахь удаагийн Төрийн Дум санал зөрөлдөөнд живэх ёсгүй учир нь "Нэгдсэн ОУ" гэсэн хүчирхэг бүлгийг түүнд байгуулах болно гэж ОУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. "Нэгдсэн Орос улс Төрийн Думд эвсэлд багтах болж байна. Энэ бол зөв зүйл бөгөөд арчдчилалыг бэхжүүлж байна" гэж Төрийн Думын сонгуулийн анхны дүнг зарласны дараа "Нэгдсэн ОУ" намын төв штабт үг хэлэхдээ мэдэгдлээ.
ОУ-д Төрийн Думын 6 дахь удаагийн парламентийн сонгууль болж өнгөрлөө. ОУ-ын хамгийн баруун нутгийн Калининград хотод москвагийн цагаар 21-н цагт сонгуулийн хэсгүүд хаагдлаа. Экзит-пулын мэдээгээр "Нэгдсэн ОУ" нам 48,5%-ийн саналаар тэргүүлж байна. ОХУКН 20%-ийн саналаар 2-р байрт явна.  ЛАН 11,5%-ийн саналтай орж байна.  "Шудрага Орос " нам 13%-ийн санал авсан байна.
ОУ-д Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуулийн ажиллагаа өндөрлөсөн ба саналын хуудас тоолох ажил эхэллээ. Сонгогчдын ирц маш өндөр ямар нэгэн онцгой үйл явдалгүйгээр сонгууль болж өнгөрлөө. Ямар нэгэн зөрчлийн тухай гомдол саналыг нарийн шалгана гэж СТК-ийн төлөөлөгчид амаллаа. Сонгуулийн явцыг 700 гадаадын ажиглагчид, ОХУ-ын улс төрийн намуудын 500 мянга гаруй төлөөлөгчид ажиглалаа.
Оросын бүс нутгуудад Төрийн Думын сонгууль зөрчилгүй, нийгмийн хэв журам хэвийн байдалд явагдаж байна гэж ОУ-ын ДХЯ-ны хэвлэл мэдээлэлийн төвийн төлөөлөгч мэдэгдлээ. "Алс Дорнод, Сибирьт санал хураалт дууссан ба ямар нэгэн онцгой байдал болсонгүй, холбооны бусад тойргуудад бас иймэрхүү байдлаар сонгууль явагдаж байна гэж" тэр хэлсэн байна.
ОХУ дахь Төрийн Думын сонгуулийн ирц 17 цагийн байдлаар 41,9%-тай байна гэж ОХУ-ын СТК-ны орлогч дарга Станислав Вавилов сэтгүүлчидэд мэдэгдлээ.
Гадаадад амьдарч байгаа ОУ-ын иргэд зохион байгуулалтайгаар ямарч зөрчилгүйгээр Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд саналаа өгч байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний нэгдүгээр орлогч дарга Андрей Денисов энэ тухай мэдээллээ. Төрийн Думын сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа 1 сая 829 мянга 659 хүн саналаа өгөх ёстой. Яг одоогийн байдлаар дэлхийн 122 оронд байгуулсан 324 хэсэгт саналаа өгч байна гэж ГХЯ мэдээлж байна.
ОУ-ын Төрийн Думын сонгууль орчин цагын өндөр түвшинд явагдаж байна гэж Кнессетагийн депутат, Израиль улсын ажиглагч Рухама Авраам Москва хот дахь Олон улсын мэдээлэлийн төвд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Санал хураалтын ажил нэг том баяр мэт санагдаж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Төрийн Думын сонгуулийн санал хураах ажил ОУ-д бүрэн хэмжээгээр явагдаж байна. ОУ-ын дорнод бүс нутгуудад Төрийн Думын депутатуудыг сонгох санал хураалт дууслаа. ОУ-ын цагийн 9 бүсэд москвагийн цагаар 21 цагт сонгууль дуусах ёстой. Одоогийн байдлаар 73%-тай байгаа Чукоткагийн өөртөө засах тойрог ирцийн хувийг тэргүүлж байна. Кавказын БН улсуудад ирц маш сайн байна.
ОУ-ын дорнод бүс нутгуудад Төрийн Думын депутатуудыг сонгох санал хураалт дууслаа. Орон нутгийн цагаар 20 цагт Камчаткагийн хязгаар, Чукотка, Магадан, Сахалин мужууд, Якутад сонгуулийн хэсгүүд хаагдсан байна. ОУ-ын цагын 9 бүсэд москвагийн цагаар 21 цагт сонгууль дуусах ёстой. Одоогийн байдлаар 73%-тай байгаа Чукоткагийн өөртөө засах тойрог ирцийн хувийг тэргүүлж байна. Алтай болон Тувагийн БН улсуудад 30%-ийн ирцтэй байна.
Төрийн Думын сонгуульд оролцож байгаа сонгогчдын ирц москвагийн цагаар 10 цагт 5%-тай байна гэж ОХУ-ын СЕХ-ноос мэдээллээ. Энэ үзүүлэлт 4 жилийн өмнө болсон Төрийн Думын сонгуулийн ирцээс илүү байна. Чукоткад орон нутгийн цагаар 18 цагт 73%, Камчаткад бараг 48%, Колымад 47%-тай байна. Алс Дорнод болон Сибирийн бусад бүс нутгуудад ирц өндөр байна.
Европт ПДХ системийн элементүүдийг байрлуулах Вашингтоны төлөвлөгөөнд ОУ-ын хоёрдмол санааагүй,тов тодорхой хариултыг Д.Медведев амалсан ёсоор энэ долоо хоногт өглөө. Калининград мужийн шинэ радио локацийн "Воронеж-ДМ" станц байлдааны байнгын жижүүрт гарлаа.
Төрийн Думын депутатуудыг сонгох сонгуульд сонгогчид өндөр идэвхитэй оролцож байна гэж ОХУ-ын СТК-ны тэргүүн Владимир Чуров тэмдэглэж байна. “Эхний тоо баримтуудаас харахад сонгогчдын идэвх өндөр байна” гэж одоо өөрөө байгаа Тула мужийн сонгуулийн нэгэн хэсгээс хийсэн видео шууд нэвтрүүлгээр Чуров хэллээ. Оросууд сонгуулийн хэсэг хүртэл саадгүй очиж чадах бүх боломжийг орон нутаг бүрт хангах ёстой гэж Чуров тэмдэглэлээ.
Гадаадад амьдарч байгаа оросууд ОХУ-ын ТөрийнДумын сонгуульд саналаа өгсөөр байна. Москвагийн цагаар бямба гаригт Шинэ Зеланд улсад амьдарч байгаа оросууд хамгийн түрүүнд саналаа өглөө. Харин АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа оросууд хамгийн сүүлд саналаа өгөх юм байна. Тэд москвагийн цагаар даваа гаригийн өглөө 8 цагт саналаа өгнө. Гадаадад амьдарч байгаа 2 сая орчим оросууд саналаа өгнө гэж найдаж байна.
ОУ-ын СТК-ны том мэдээлэлийн төв өнөөдөр сэтгүүлчидэд хаалгаа нээлээ. Хоёр өдрийн турш оросын болон гадаадын 1600 сэтгүүлчид Төрийн Думын 6 дахь удаагийн депутатуудыг сонгох сонгуулийн явцыг энэ төвөөс мэдээлэх болно. Тэнд ХМХ-үүд ажиллах бүх нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
ОУ-ын Төрийн Думыг ажиглахаар олон улсын 697 ажиглагчид эрх авсан байна. ОХУ-ын СЕХ-ны дарга Владимир Чуров энэ тухай мэдэгдсэн байна. ЕХАББ-ын янз бүрийн бүтэцийн шугамаар ОУ-д хамгийн олон гадаадын ажиглагчид ирээд байна. Оросын ажиглагчид 500 мянган хүн ажиллаж байна.            
Төрийн Думын сонгуулийн хэсгүүд ОУ-ын бүх нутаг дэвсгэрт нээгдээд ажиллаж байна. Алс Дорнодын оршин суугчид 2007 оны сонгуулийг бодвол ихээхэн идэвхитэй саналаа өгч байна. Орон нутгийн цагаар 15:00 цагт ирц Чукоткад 64%, Сахалин мужид 60 гаруй хувь, Саха Якут улсад бараг 50%-тай, Камчаткагийн хязгаарт 40 гаруй, Магадан мужид 40 орчим хувьтай байна.
ОХУ-д  өнөөдөр парламентын сонгуультай зэрэгцэн  27 субъектэд бүс нутгийн хууль тогтоох байгууллагын депутатуудыг сонгож байна. Бүс нутгийн хууль тогтоох байгууллагын суудлын төлөө тэмцэл холбооны парламентын суудлын төлөө тэмцлээс дутахгүй өрсөлдөөнтэй болно гэж үзэж байна. Тэнд 38 сая сонгогчид саналаа өгөх болно. Нийтдээ 1210 депутатын мандатын төлөө өрсөлдөх болно.
ОУ-ын зүүн нутгийн Якут, Камчатка, Чукоткад анхны сонгуулийн хэсгүүд москвагийн цагаар 00:00 цагт нээгдлээ. Энэ хэсгүүдэд ирж чадахгүй хүмүүсийн саналыг урьдчилсан байдлаар авсан байна. Зуун сая гаруй оросууд улс төрийн долоон намаас нэр дэвшсэн 450 депутатыг сонгох ёстой юм. Орон нутгийн цагаар өглөөний 8 цагт бүх ОУ даяар 96 мянган сонгуулийн хэсэг хаалгаа нээлээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011