×
Улс төр 3 Арванхоёрдугаар сарын 2011
Олон улсын хамтын нийгэмлэгийн Ираны эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүд нь тус улсад хүчтэй нөлөө үзүүлж байна. Энэ тухай баасан гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Мьянмд айлчлал хийхдээ мэдэгджээ.
Германы ГХЯ-ны тэргүүн Гидо Вестервелле 12-р сарын 5-нд  Афганистаны асуудлаар Боннд болох бага хурал хийхийг Пакистан эсэргүүцэж буйд харамсч байна. Энэ тухай Рейтер агентлаг бямба гаригийн шөнө Германы ГХЯ-ны мэдэгдлийг иш татан уламжилжээ.
Түрк, Египт болон Йордантай Израиль улс найрамдалт харилцаагаа сэргээх ёстой гэж Пентагоны тэргүүн Леон Панетта баасан гаригт Вашигтонд Брукингсийн хүрээлэнгийн зохион байгуулсан зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүний ярьснаар Обамагийн засаг захиргааг израилийн “Ойрхи-дорнодоос” улам бүр тусгаарлагдаж байгаа явдал түгшээж байна.
АНУ нь Оросын саналыг эс тооцон Европ дахь ПДХС  үргэлжлүүлэн барих болно гэж АНУ-ын Нато дахь төлөөлөгч Ив Даалдер Вашингтоны ХМХ-үүдийн төлөөлөгчидтэй өглөөний цай уухдаа тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, Европ дахь ПДХС нь Оросын сонирхолд нийцэж байгаа мэт тэмдэглэв.
АНУ-ын Лондон дахь ЭСЯ-ны дэргэд америкийн нисэгчгүй онгоц  пакистаны нутаг дэвсгэр дээр агаарын цохилт хийж буйг эсэргүүцсэн 22 исламистуудыг цагдаагийнхан баривчилжээ. “Скай ньюс” телевизийн мэдээлсэнээр баривчлагсдыг “Мусульманууд загалмайт дайны эсрэг” хэт даврагсдын байгууллагад харъяалалтай  гэж сэжиглэж байгаа аж. Их Британьд энэ байгууллага экстремист бүлгэмийн жагсаалтанд орсон бөгөөд түүнийг хориглосон юм.
Орос улсад Төрийн думын сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Тэд 12-р сарын 4-нд сонгуульд оролцоно. Хуулийн дагуу энэ өдөр ямар ч сурталчилгаа явагдахгүй, намуудаас арга хэмжээ болон жагсаал зохион байгуулахгүй юм. Ийм норм нь тус улсын хуулинд заагдасан бөгөөд, энэ нь сонгогчдод ямар нэгэн гадны шахалтгүй чөлөөтэй сонголт хийхэд боломж олгож байгаа юм.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011