×
Улс төр 2 Арванхоёрдугаар сарын 2011
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ /,Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо /ЗӨАОХ/ нь хамтдаа аюулгүй байдлын  салбарт эдийн засгийн   хамтын  болон харилцан ажиллагааг хөгжүүлэх ёстой. Энэ тухай сая ШХАБ дахь  Оросын зохицуулагч Кирилл Барский мэдэгдлээ. Түүний ярьснаар, ШХАБ 10 жилийн турш АНД бүс нутгийн бусад байгууллагуудын  шийддэг асуудлуудыг шийдэж иржээ.
Хятадын ГХЯ АНУ-ын Номхон далай дахь байр сууриа зузаатгаж буйг хүйтэн дайны стратегид буцаж ирж байна гэж нэрлэжээ. Австралийн хойд хэсгийн Дарвин хотод хоёр мянга таван зуун тэнгисийн  явган цэрэгтэй   бааз байгуулах тухай  Вашингтон Канберрагийн хооронд   хийсэн     хэлэлцээр нь ийм мэдэгдэл хийх шалтаг болжээ.
Пхеньян хөнгөн усны цөмийн реактор эрчимтэй барьж байгаа болон ялимгүй  баяжуулсан ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай мэдэгдлүүдэд АНУ  түгшиж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдэв.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр уламжлал ёсоор Оросын Төрийн думын -доод  танхимын сонгуультай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэллээ. ОХУ-ын парламентын доод танхимын сонгууль 12-р сарын 4-нд болно. Оросын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Холбооны сувгуудаас орон нутгийн цагаар 12 цагаас шууд дамжуулна. Телевизээр хандаж хэлсэн үгийг анх түрүүнд Алс-Дорнодын үзэгчид үзжээ.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011