×
Улс төр 1 Арванхоёрдугаар сарын 2011
“Сонгууль-2011” мэдээллийн төв Москвад  ажлаа нээгдэхэд бэлэн болоод байна. 12-р сарын 4-ний  Оросын  Төрийн думын – доод танхимын сонгууль явагдах өдөр төвд санл хураалтын явцын тухай шуурхай мэдээллүүд ирж байх юм. Сэтгүүлчдийн зэрэгцээ тэнд олон тооны улстөрийн намын төлөөлөгчид, ажиглагчид болон шинжээчид цугларах юм.
Арабын эмиратын байгууллагын иргэний нислэгийн удирдах газар Дубайн Засгийн газрын Сирийн нислэгийг зогсоох тухай мэдээллийг няцаав.  АЭБ-ын эдийн засгийн сайд Саид Аль-Мансурийн тэмдэглэснээр Эмират Арабын орнуудын Лигийн хамт олны  шийдвэрийг дагаж буй энэ үед энэхүү арга хэмжээ нь нэг талыг барьсан болно. Ням гаригт гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар Сирийн эсрэг эдийн засгийн хориг тавих шийдвэр гаргасан юм.
Өнгөрсөн намар цөмийн хөтөлбөрөөсөө болж  Израильтай дайны ирмэг дээр тулж ирээд байсан Иран зэвсэглэсэн дипломат мөргөлдөөнд орлоо. Мягмар гаригт британий дипломат төлөөлөгчдийн газар руу довтолсны хариуд Их Британи улс Лондон дахь элчин сайдын яамаа хаахаар шийджээ. Түүнчлэн Иранаас өөр нилээд хэдэн европын  орнууд Тегеранаас элчингээ татаад байна.
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011