×
Улс төр 30 Арваннэгдүгээр сарын 2011
ОХУ- ын Сонгуулийн төв комисс Орос улсын Төрийн думын /оросын парламентын доод танхим/ сонгуульд ажиглагчаар оролцох Европын зөвлөлийн парламентын ерөнхий чуулганы   40 гаруй төлөөлөгчийг албан ёсоор бүртгэн авлаа.
Орос улсын СТК  ирэх оны 3-р сарын 4-нд болох  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах ХМХ- үүдийн нэрсийн жагсаалтыг баталлаа. Энэ бол Холбооны телевизийн сувгууд,  радио,үүнд: “Оросын дуу хоолой” радиокомпани болон  хэд хэдэн    гадаадад нэвтрүүлэг явуулдаг   радио болоод нилээд хэдэн сонин орж байна.
“Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч усан онгоц тэргүүлүүлтэй  Оросын тэнгисийн цэргийн флотын хэсэг хөлөг онгоц   12-р сард  алс аялна. Аялалынхаа явцад  Оросын тэнгисийн цэргийн флотын бааз байрладаг сирийн Тартус боомтод очих төлөвлөгөөтэй аж.  Цэргийнхэн  ямар нэгэн улстөрийн санааг үгүйсгэж байна.
Парламентын сонгуулийн ажиллагаа дээд туйлдаа ойртлоо. Энэ оны оросын улс төрийн амьдралын гол үйл явдал-хууль тогтоох дээд засгийн сонгууль хүртэл 4 өдөр үлдээд байна. Улсын думын сонгуультай холбогдуулан явуулсан санал асуулгын үр дүнг нийтлэхийг өчигдрөөс хориглов. Эдгээр мэдээ баримтыг Интернетийг оролцуулан хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэлд байрлууж үл болно.
   АНУ-ын ПДХС-ийг өрнүүлэх төлөвлөгөөтэй холбоотой  Европын  байдлыг Оросын  болон НАТО-гийн төлөөлөгчид өнөөдөр Москвад хэлэлцэнэ. Үүнд ОХУ-ын ЗХ ний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов болон Хойд-Атлантын эвслийн олон улсын цэргийн штабын дарга Юрген Боргеманн нар оролцоно.
    БНАСАУ зургаан талт яриа-хэлэлцээрийг ямар нэгэн урьдчилсан тохиролцоогүй сэргээхэд бэлэн байна. Түүнчлэн   2005 оны 9-р сарын 19-н зургаан талт яриа хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлийн  үүргүүдийг биелүүлэхэд бусад талууд бэлэн бол   Пхеньян нь  уг баримт бичгийн заалтуудыг биелүүлэхэд бэлэн гэжээ.  Энэ тухай лхагва гаригт БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Мягмар гаригийн үдэш Египтэд парламентын сонгуулийн санал хураалтын эхний шат  дуусч, санал тоолж байна. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Даваа гаригийн санал хураалттай харьцуулбал хоёр дахь өдрийн санал хураалтаар сонгогчдын идэвхи нилээд буурсан аж. Парламентын сонгуулийн хоёрдахь шат 12-р сарын 14-15 ны өдрүүдэд болно.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011