×
Улс төр 29 Арваннэгдүгээр сарын 2011
  Орос-хятадын хамтарсан АНД-н  бүс нутагт аюулгүй байдлын болон хамтын ажиллагааны хүчирхэг уран барилга байгуулах санал үе шаттай хэрэгжиж байна.  Хэсэг хугацааны дараа энэ нь АНД-н бүс нутгийн бүх орнуудыг нэгтгэж мэдэх юм. Энэ тухай Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Алексей Бородавкин мэдэгдэв. Энэхүү санал нь НҮБ ын Ерөнхий ассамблейн 65 чуулганы баримт бичигт тусгагдсан гэж  дипломат мэдэгдэллээ.
Муаммар Каддафийн дэглэмийг устгаж, эрх чөлөө, ардчилсан эрхийн төлөө уриан дор тэмцэж гарсан  Ливийн шинэ засгийн эрх баригчид   эдгээр эрхүүдээ зөрчсөн шүүмжлэлүүдэд өртөөд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Үндэсний  шилжилтийн  үеийн зөвлөлийг ард түмнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоохыг уриалав. Тодорхой хэлвэл,  тус улсын өнгөт арьстнуудыг болон гадаадын ажиллах хүчнүүд юм.
Орос улс ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой сөргөлдөөнийг намжаахад тууштай арга хэмжээ авч байна гэж “Коммерсантъ” сонинд Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Алексей Бородавкин мэдэгджээ. Түүний хэлснээр, “ Москва энэхүү хөтөлбөрт МАГАТЭ-гийн ил тод, хяналтын шинж чанар өгөхөөр “ чармайж байна.
  Сирийг дотоодын хямралаас   гаргахыг зохицуулахад  олон жилийн найрамдалт харилцаатай ОХУ-ыг  зуучаар оролцуулахад бэлэн байна. Энэ тухай даваа гаригт Дамаскад болсон хэвлэлийн бага хурал дээр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдлээ.  Өнгөрсөн долоо хоногт   НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган  тус улсын хүчирхийлэл, сөргөлдөөнийг шүүмжилж эрх баригчдын эсрэг тогтоол баталсан юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011