×
Улс төр 28 Арваннэгдүгээр сарын 2011
БРИКС-ийн орнууд шинэ дипломат давшилтаа эхэллээ. Сири, Иран улсуудын эргэн тойронд болж байгаа үйл явдалд хандаж байгаа Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын хандлагыг Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Леонид Сюкинянен ингэж нэрлэсэн байна. Эдгээр таван улс Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Иран улсын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч дарамтлахгүй байхыг шаардаж байна.
ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа ч  орос, хятадын харилцааны эрчимтэй байдал хадгалагдан үлдэнэ гэдэгт Хятад улс найдаж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдлээ. “Бүх талыг хамарсан стратегийн түншлэлийн орос, хятадын харилцаа бодит чиглэлд эрүүл саруул байдлаар үргэлжилэнэ гэдэгт” итгэж байна гэж тэр хэллээ.
Шинжээчид Москвад «Нэгдсэн ОУ» намын их хурлаас Владимир Путиныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлсэн явдал болон түүний хөтөлбөрийн сэдвүүдийг  идэвхтэй тайлбарлаж байна. Засгийг залгамжлаж, улс орныхоо аж амьдралын бүх талыг шинэтгэхэд гойд анхаарал тавина хэмээн улс төр судлаачид санал нэгтэй дүгнэв.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011