×
Улс төр 27 Арваннэгдүгээр сарын 2011
  Ирэх оны 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Владимирг Путин нэр дэвших боллоо. Москва хотод болсон Бүх оросын “Нэгдсэн ОУ” улс төрийн намын Их хурлын хоёрдох шатны төлөөлөгчид ийм шийдвэр гаргасан байна. Энэ их хурлын ажилд ОУ-ын бүх нутгаас ирсэн 11 мянган төлөөлөгчид оролцсон байна.
    12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд заавал ирж “Нэгдсэн ОУ” намын төлөө саналаа өгөхийг болон 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд В. Путиныг дэмжихийг ОХУ-ын бүх иргэдэд ерөнхийлөгч Д. Медведев уриаллаа. “Нэрс тодорхой боллоо, хөтөлбөрөө боловсрууллаа. Сонгуулийн тов тодорхой байна. Бүх зүйл тув тунгалаг байна.
   12-р сарын 4-нд болох Төрийн Думын сонгуульд “Нэгдсэн ОУ” нам ялвал иргэдийн амьдралыг дээшлүүлэх “улс төрийн том төслийг” хэрэгжүүлнэ гэж Д.Медведев амалсан байна.
  Арабын ертөнцийн бас нэг тэргүүн Йемен улсын ерөнхийлөгч огцорлоо. Каирын Тахрир талбай шинэ ерөнхий сайдаа хүлээн авч байна. Арабын улсуудын Лиг, Сири улсад урьд хожид үзэгдээгүй даралт шахалт үзүүлж байна. Ливи улсын хувьсгалчид Каддафигийн талынхныг болон Хар Африкаас гаралтай хүмүүсийг дур мэдэн шүүж байна. Эдгээр нь "арабын хаврын" өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын гол дүр зураг байлаа.
   “Нэгдсэн ОУ” нам улс төрийн бүх намуудаас хамгийн түрүүнд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нэрэллээ. Москва хотод болсон тус намын их хурал дээр одоогийн ерөнхий сайд Владимир Путины нэрийг ерөнхийлөгчид дэвшүүллээ. Түүний нэрийг дэвшүүлэхийг ерөнхийлөгч Д.Медведев 9-р сард санал болгосон юм.
   Европын ПДХ систем байгуулах АНУ-ын хөтөлбөрт ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хатуу хариулт өглөө. Орос, америкийн харилцааг дахин ачаалах талаар хийж байгаа хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Улс орныхоо иргэдэд хандаж Д.Медведев оросын байр суурийг талбарласан юм. Европын ПДХ системийн америкийн хөтөлбөр аль хэдийнээ гараандаа ороод байна.
   Европын ПДХ системийг дэлгэрүүлэх явдалд өгөх ОУ-ын хариултыг санхүүжүүлэх хөрөнгийг 2020 он хүртлэх зэвсэглэлийн улсын хөтөлбөрт суулгаж өгсөн юм. Энэ тухай  ОУ-аас НАТО-гийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин бямба гаригт мэдэгдсэн байна. Европын ПДХ системийг байгуулах АНУ-ын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байвал Москва хэд хэдэн хатуу арга хэмжээ авна гэж Д. Медведев лхагва гаригт мэдэгдсэн юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011