×
Улс төр 26 Арваннэгдүгээр сарын 2011
НАТОгийн нисдэг тэрэгнүүд Пакистаны газар нутагт түрэмгийлэн орж, тус улсын баруун-хойд хэсгийн пакистан-афганистаны хилийн ойролцоох цэргийн баазыг бөмбөгджээ. Энэ тухай Би-би-си пакистаны тагнуулын мэдээг иш татан уламжилжээ. Орон нутсгийн телевизийн сувгийн мэдээлснээр, бөмбөгдөлтөнд пакистаны 14 цэргийн албан хаагч амиа алджээ. Өөр хэдэн хүн шархадсан аж.
Ливийн Үндэсний шилжилтиийн зөвлөлийн /ҮШЗ/ тэргүүн Мустафа Абдель Жалиль Хартумд айлчлахдаа Суданы засгийн эрх баригчдад Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэл явуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Энэ тухай өнөөдөр италийн “Коррьере делла сера” сонин уламжлав.
Египтийн нийслэл  Каирт жагсагчид шинэ ерөнхий сайд Камаль аль-Ганзурийг хүлээж авсангүй.   Баасан гаригт хэдэн зуун босогчид  аль-Газурийг нэвтрүүлэхгүй гэж   засгийн газрын хаалгыг бүслэн авчээ. Жагсагчид түүнийг еөрнхийлөгч асан Хосни Мубаракийн талын хүн гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, 78 настай аль-Ганзурийг дэндүү хөгшин гэж үзэж байгаа юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011