×
Улс төр 25 Арваннэгдүгээр сарын 2011
Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4 нд болно. Өнөөдөр Орос улсын парламентын  Холбооны зөвлөлийн дээд танхим  ийм шийдвэрийг  гаргалаа. Оросын Үндсэн хуулиар, Холбооны Зөвлөл нь ерөнхийлөгчиййн сонгуулийн товыг 100  илүүгүй хоногийн өмнө бөгөөд санал хураалт явуулах хүртэл 90 ээс доошгүй  хоногийн хугацаанд тогтосоон байх ёстой юм.
Мароккод баасан гаригт тус улсын парламентын   доод танхимын урьдчилсан сонгууль болж байна.  Үүний дүнд тус улсын шинэ ерөнхий сайдыг сонгох болон ардчилсан сонгууль явуулах парламентын дийлэнхи орсон засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх аж. Танхимын суудлын төлөө 30 гаруй нам өрсөлдөж байна.  Сонгууль нь 2012 оны намар явагдах ёстой байсан юм.
Япон улс 1910-1945 онуудад Солонгосын колончиллын үеэр хийсэн гэмт хэргийнхээ төлөө уучлал гуйх ёстой.  Энэ тухай баасан гаригт БНАСАУ ын тэргүүлэх сонин ”Нодон синмун” уламжилжээ. Токио Хойд Солонгост холбогдох мөнгөн нөхөн олговор хийх ёстой эс тэгвэл Япон “солонгосын ард түмний өстөн дайсан үүр үлдэх болно ” гэж  Пхеньяны мэдэгдэлд дурьджээ.
БРИКСийн орнууд /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад  болон ӨАБНУ / Сирийн хэрэгт оролцохгуй байхыг шаардав. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон нөхцөл байдлыг зөвхөн улс-төрийн дипломат  аргаар зохицуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдон өнгөрсөн пүрэв гаригт Москвад Ойрхи-Дорнод болон Хойд Африкийн байдлаар  БРИКСын  болон ӨАБНУ ын ГХЯ ны орлогч сайд нарын уулзалтын дүнгээр  хамтарсан мэдэгдэл гарлаа.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011