×
Улс төр 24 Арваннэгдүгээр сарын 2011
   ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев  өчигдөр хатуу мэдэгдэл хийж, ПДХ системийг Европт байгуулах АНУ-ын төлөвлөгөөнд хариу өгөв. АНУ-ын ПДХ системийг Европт байгуулахтай холбогдуулан оросын цэргийн сүр хүчийг зузаатгах арга хэмжээнүүдийн тухай  хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдэгдэл Дмитрий Медведев Еренхийлегчийн алба хашиж эхлэснээсээ хойш  анх удаа хийлээ.
   НАТО эвслийн цэргийн төлөвлөгөөг Орос улсын эсрэг, оросынхыг эвслийн эсрэг чиглүүлэхгүй  шийдвэр Европын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байна гэж Төрийн думын батлан хамгаалах асуудал эрхлэсэн хорооны дарга Виктор Заварзин  «Интерфакс» агентлагад мэдээлэв. Баллистик пуужин, пуужийнгийн технологийг тархаах нь Орос улс, АНУ-д тулгаарах нийтийн аюул сорилт хэмээн тэрээр үзэж байна.
  Хөндлөнгөөс дотоод хэрэгт оролцох нь Сирийн төдийгүй бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож мэднэ гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдлээ. Орос улс Сирийн удирдлага ба сөрөг хүчинтэй байнга харилцаж, Арабын орнуудын холбооны санаачилгын үндсэн дээр эвлэрэх асуудлаар яриа хэлцээ хийж эхлэхийг уриалж байгааг тэрээр тэмдэглэв.
  Палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас, Исламын  ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Халед Машааль нар өнөөдөр удтал завсарласны дараа анх удаа яриа хэлэлцээ явуулна. Каирт болох уулзалтаар талууд палестин хоорондын байдлыг зохицуулахад хүрэх замуудыг хэлэлцэнэ. Аббасын мэдэгдснээр, тэрээр Машаалтай сонгуулийг зохион явуулах болон чөлөөт нэр дэвшигчдээс Палестины үндэсний захиргааг байгуулах тухай хэлэлцэх бодолтой байна гэв.
     Цагаан Ордон,Төрийн департамент Оросын удирдагчийн ПДХС- ийн эрсэг үйл ажиллагааны тухай арга хэмжээний талаар урьд нь хариултаа өгчээ.  Вашингтон мэдэгдэлдээ, ПДХС-ийг байгуулах төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүй юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011