×
Улс төр 23 Арваннэгдүгээр сарын 2011
   Хамгийн анхны алхам бол нэн даруй Калининградын цэргийн бүрэлдэхүүнд пуужингийн дайралтыг анхааруулах  радио локаторын станцыг нэвтрүүлэх. Дмитрий Медведев Европ дахь НАТО-гийн орнуудын  ПДХС-ийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлэв. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, америкийн Европ дахь пуужингийн давшилтын эсрэг систем ажилдаа орлоо.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улс урьдын адил АНУ, НАТО-той  ПДХС-ийн асуудлаар Риа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна, гэхдээ хамтын ажиллагаа нь  Москвагийн хууль ёсны  сонирхлыг хууль эрхийн тодорхой суурин дээр хангаж байх ёстой юм.  Лхагва гаригт Медведев АНУ-ын Европ байрлуулж байгаа  ПДХС хариу болгож тусгай мэдэгдэл хийсэн юм.
    Хэрвээ  АНУ Европд ПДХС үргэлжлүүлэн барих бол Орос улс СДЗ-ийн гэрээнээс гарна. Энэ тухай  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын иргэдэд хандаж  телевизээр хэлсэн үгэндээ онцлон  тэмдэглэв. Гэхдээ түүний хэлснээр,  хэрэв Орос улсын аюулгүй байдлын сонирхлыг тооцсон байх юм бол ПДХС-ийн талаар харилцан ойлголцох цаг Орос, Америк хоёр улсад байгаа” гэв.
   Орос улс ПДХС-ийн асуудлаар яриа, хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байна, гэхдээ  бодит үйл явдлын шат бүрд АНУ ын төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох болно. Энэ тухай  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын Европд ПДХС өрнуулж буйтай холбогдуулан хийсэн тусгай мэдэгдэлдээ анхаарууллаа.  2010 оны 11-р сард Лиссабонд Орос НАТО хоёр Европын ПДХС-тэй хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг Д.Медведев сануулав.
    АНУ Европд   ПДХС-ийг  үргэлжлүүлэн барьж байгаатай холбогдуулан  Оросын стратегийн зориулалттай пуужингийн   цэргийн болон Усан цэргийн флотуудад нийлүүлж байгаа стратегийн баллистик пуужингуудыг  ирээдүйтэй    ПДХС-ийг давах цогцолборуудаар болон шинэ өндөр үр ашигтай цэргийн блокуудаар тоноглох болно. Энэ тухай Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдэл хийв.
   Тахрир талбай дээр жагсагчид засгийн газрыг огцруулж, цэргийнхнийг засгийн эрхээс татгалзуулж зорьсондоо хүрч чадлаа. Мягмар гаригийн үдэш  Каирын төвд босогч 50 мянган хүн Исам Шарафын засгийн газрыг огцрохыг баяр ёслолын байдалтай хүлээн авлаа.  Тэд цэргийнхнээс улс орныг удирдах бус, харин  хил хязгаараа хамгаалахыг шаардаж байв.
     Израилийн зарласан палестины эзлэгдсэн газар нутаг дээр шинэ суурин барих төлөвлөгөө нь олон улсын эрхийг зөрчиж байна. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа мэдэгдэв.
    Киргизийн Манас хотод байгаа  АНУ-ын цэргийн бааз америкчуудтай хийсэн  гэрээний хугацаа дуусах 2014 он хүртэл үлдэх  болно гэж мягмар гаригт ерөнхийлөгч Отунбаева мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, тэрээр тус баазыг иргэний болгож өөрчлөх саналыг сайшааж байсан юм. Отунбаевагийн ярьснаар, одоогийн байдлаар Афганистанд болж байгаа үйл явдлаас үүдэн Манас нь чухал ач холбогдолтой гэв.
    Египтийн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн фельдмаршал Мухаммед Хусейн Тантауигийн амлалтууд Каирын жагсагчдын санаа бодлыг өөрчилж чадсангүй. Жагсагчид цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн шөнийн турш үргэлжлэв. Өнөө өглөө шинэ давалгааны золиос бас нэг хүн болжээ. Гудамжны мөргөлдөөний улмаас шинээр 37 хүн  нэрвэгдээд байна гэж Рейтер агентлаг уламжилжээ.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011