×
Улс төр 22 Арваннэгдүгээр сарын 2011
   Орос улс АНУ-ын Ираны эсрэг хоригийг чангаруулах  арга хэмжээ нь хэрэгжих боломжгүй бөгөөд олон улсын эрхэнд нийцэхгүй гэж мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Тегераныг дарамт шахалтанд ийм маягаар оруулах нь салбарын шийдвэрлэх асуудлыг  дэлгэрүүлэхгүй байх хүрээнээс хальж байна гэжээ.    Даваа гаригт АНУ ираны нефть-химийн секторын эсрэг нэг талын хоригийг   анх удаа гаргасан юм.
    Пентагоны төсвөө хорогдуулсан ч АНУ цэргээ Ази Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлж байна. Тэгснээрээ Вашингтон бүс нутагт Бээжингийн цэрэг-улс төрийн улам өргөжиж буй нөлөөг тогтоон барихыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид үзсэн юм. Америк-австралийн хэлэлцээрийн дагуу 2012 онд АНУ цэргээ австралийн хойд Дарвин хотноо байрлуулна. Энэ нь урьд өмнө үзэгдээгүй шийдвэр гэж ажиглагчид дүгнэв.
    АНУ-ын  Ираны эсрэг нэг талын барьсан тогтоолыг чангатгаж буй нь хэрэглэх боломжгүй, олон улсын эрхэнд үл нийцэх арга хэмжээ гэж Орос улс үзэж байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс-агентлагт  Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.
    Египтийн сөрөг хүчний намуудын болон хөдөлгөөнүүдийн  идэвхтэнүүд мягмар гаригт олон нийтийн эсэргүүцлийн жагсаал  зохион явуулахыг уриалжээ. Сөрөг хүчнийхэн Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн засгийг төгсгөл болгохыг  хүсч байна. Нэгдүгээр сарын ард түмний бослогыг санаачлагчид болох “4-р сарын 6 “, “Хувьсгалт залуучуудын холбоо”  залуучуудын хөдөлгөөнүүд эсэргүүцэхийг уриалжээ.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011