×
Улс төр 20 Арваннэгдүгээр сарын 2011
   Каирын Тахрир талбай дээр хэдэн зуун жагсагчид урт хугацааны ээлжит эсэргүүцлийн ажиллагаандаа бэлдэж байна. Талбай дээр дахиад л хориглол барьж эхэллээ гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Цэргийнхэн ерөнхийлөгч асан Мубаракын бодлогыг үргэлжлүүлж байгаа учир хувьсгал жирийн египет хүний амьдралыг огт өөрчилсөнгүй гэж сөрөг хүчний нэг хүн ярьсан байна. Цагдаагийнхан ДХЯ-ны байшинг бүслээд байна.
   Тус улсын удирдагч асан Каддафигийн хүү Сейф аль-Исламын хэргийн талаар ливийн төр засаг Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах шийдвэр гаргасанд ОУ баяр хүргэж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов ингэж мэдэгдлээ.
   Олон улсын эрүүгийн шүүхийн  /ОУЭШ/ ерөнхий прокурор Луис Морено-Окампо дараагийн долоо хоногт Ливийн Түр засгийн газартай хэлэлцээр хийхийн тулд тус улсад очих ёстой. Баривчлагдаад байгаа Муаммар Каддафийн бага хүү Сейф аль-Исламын хэргийг хаана шүүх тухай асуудлыг тэр шийдэх ёстой юм.
   Ард түмнийхээ эсрэг үйлдэх хүчирхийллээ 3 хоногийн дотор зогсоох шаардлага тавьсан Арабын улсуудын Лигийн тулган шаардалтыг Сири улсын төр засаг үл тоомсорлолоо. Тус улсад иргэний жагсаал цуглааныг засгийн газрын цэргүүд нухчин дарсаар байна. Ням гаригийн шөнө хугацаа нь дууссан тулган шаардалтын хугацаа дуусахаас хэдхэн цагын өмнө дор хаяхад 15 хүн алагдсан гэж хууль хамгаалагчид мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011