×
Улс төр 19 Арваннэгдүгээр сарын 2011
   МАГАТЭ-гийн удирдах зөвлөл олон улсын зуучлагч  “Зургаагийн” орнуудын “ираны цөмийн хөтөлбөрийг” зохицуулах асуудлаар   өргөн барьсан тогтоолыг  хүлээн авлаа.  Улирлах зөвлөлд оруулсан тогтоолыг хүлээн авах саналыг 35 орны 32 нь дэмжижээ.  Куба, Индонезын төлөөлөгчид эсрэг санал өгч, харин   Эквадор түдгэлзжээ.
Сири  улс  Арабын орнуудын Лигийн /АОЛ/ төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөнд тус улсад ажиглагчдыг ирүүлэх тухай  санал өргөн барив. Энэ тухай баасан гаригт америкийн Си-Эн-Эн телевизийн суваг мэдээлжээ.Арабын орнуудын лигийн /АОЛ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабигийн ярьснаар, Сирийн ГХЯ ны тэргүүн Валид Муаллемын саналыг АОЛ нь одоогийн бадлаар уг саналыг судлан үзэж байна.
Орос улсын Афганистаны  мансууруулах бодисын эсрэг тэмцэх ажиллагааг төлөвлөн, зохион явуулахад   цэргийн албан хаагчдын нэгдсэн  удирдлагыг татан оролцуулах саналыг АНУ дэмжиж байна.  Энэ тухай  баасан гаригт болсон телевизийн  шууд нэвтрүүлгийн үеээр Орос улсын мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх газрын тэргүүн Виктор Иванов цохон тэмдэглэв.
БНАСАУ ын болон Өмнөд Суданы  Засгийн газрууд элчин сайдын түвшинд дипломат харицаа тогтоов. Баасан гаригт ЦТАК агентлагийн мэдээлснээр, холбогдох баримт бичигт 11-р сарын 16 нд Этиопд гарын үсэг зуржээ. Талууд “харилцан хүндэтгэл, эрх тэгш, өөр хоорондын  дотоод хэрэгт оролцохгуй  “ зарчмууд дээр тулгуурлан үүрэг авав.    
   Орос, Белорус, Казахстаны тэргүүн нар бааан гаригт Нэгдсэн эдийн засгийн орон зай байгуулах багц баримт бичигт гарын үсэг зурсан. Ирээдүйд энэ нэгдэл нь Евр-Азийн эдийн засгийн холбоо болж өргөжих юм.  Түүний үйл ажиллагааг Евр-Азийн эдийн засгийн комисс зохицуулж байх юм.  Харин тэргүүнээр  нь Оросын аж үйлдвэрийн  сайд Виктор Христенко ажиллана.
   АНУ-ын ерөнхийлөгч Барак Обам болон Хятад улсын төрийн нарийн бичгийн дарга Вэнь Зябао нар хятдаын мөнгөн тэмдэгтийн ирээдүй болон  АНУ-ын Өмнөд-Хятадын тэнгисийн сонирхлыг хэлэлцэв. Энэ тухай Рейтер америкийн эрх баригчдын албан ёсны  төлөөлөгчийг хэлснийг иш татжээ. Барак Обама болон Вэнь Зябао нарын уулзалт  нь Индонезийн Бали арал дээр Зүүн-Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр болжээ.
МАГАТЭгийн удирдах зөвлөлийн хүлээн авсан Ираны тогтоол нь Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд бат бэх үндэс суурийг тавьж байна.  Оросын ГХЯ ны мэдэгдэлд “Орос улс МАГАТЭгийн удирдах зөвлөлийн  ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон тогтоолын  түгшүүрийг хуваалцахын зэрэгцээ энэхүү асуудлыг цаашид  улам хурцатгах аливаа  оролдлогоос сэрэмжлэхнэ зүйтэй юм гэв.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011