×
Улс төр 18 Арваннэгдүгээр сарын 2011
    Орос, Белорус болон Казахстаны тэргүүн нар Кремльд ЕврАзийн  эдийн засгийн хамтын ажиллагааны Тунхаглалд болон ЕврАзийн эдийн засгийн комиссийн Гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү Тунхаг бичигт – бусад улс  орнууд эвсэн  нэгдэх ДХБ- ын норм, зарчмуудаас үндэслэгдсэн Нэгдсэн эдийн засгийн орон зай болох нь  эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн шатанд шилжих тухай  дурьджээ.
   Герман, Франц, Их Британи НҮБ-ын АЗ-д шинэ тогтоолын төслийг өргөн барьлаа. Тэр Ерөнхий Ассамблейд Сири улсад  хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцэхийг санал болгожээ. Уг баримт бичгийн хамтран зохиогчидоор АНУ, Япон, Марокко, Иордан, Саудын Араб, Катар улсууд болон ливийн шинэ эрх баригчид  оролцоход бэлэн байна.
   Орос  улс Умард Солонгост хандан цөмийн материалын үйлдвэрлэл, цөмийн зэвсгийн туршилтыг азнахыг уриалсан гэж  ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Алексей Бородавкин  өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Эдүгээ БНАСАУ  зургаан талт  хэлэлцээ хийж буй бусад улс  тухайлбал Өмнөд Солонгос, Орос улс, АНУ, БНХАУ, Япон орнуудтай  эрчимтэй зөвлөлдөөн хийж байгааг дипломат ажилтан тэмдэглэв.
   Гадаад хэргийн сайд Сергей Лавров 11-р сарын 19-нд Индонезийн Бали аралд болох Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн 6 дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно. Орос улсыг АНУ-тай хамт Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгох шийдвэр өнгөрсөн онд гаргасан билээ. 2005 онд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны санаачилгаар Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн механизмыг байгуулжээ.
   XXI зууныг Азийн зуун болгохын тулд Энэтхэг, Хятад хоёр гар гараа барилцан ажиллах ёстой. Энэ тухай Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх  Индонезид болсон Зүүн Азийн  орнуудын 19-р  дээд хэмжээний уулзалтын үеэр  Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзахдаа онцлон тэмдэглэв.
   Олон улсын цөмийн энергийн агентлагийн /МАГАТЭ/ удирдах зөвлөл өнөөдөр Ираны тогтоолын төслөөр санал хураана. Энэхүү төсөлд Тегераныг тус улсын цөмийн объектуудад шинжээчдийг оруулахыг уриалжээ. Уг баримт бичгийн зохиогчид Ираныг саяхан гарсан илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-ийн тогтоолд нийцэх эрх, үүргүүдээ бүрэн дагаж мөрдөхийг уриалжээ.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011