×
Улс төр 17 Арваннэгдүгээр сарын 2011
    Орос улс  АНУ-ын Төв Ази дахь нөлөөгөө  өргөтгөх болон Афганистанд  цэргийн бааз байгуулах төлөвлөгөөнд түгшиж байна. Энэ тухай Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Москва АНУ 2014 онд Афганистанаас  цэргээ гаргасны дараа цэргийн бааз байгуулах  тухай  Вашингтоны төлөвлөгөөний тухай  тодорхой төсөөлөл авах хүсэлтэй байна.
   11-р сарын 17-18- Венад МАГАТЭ-гийн удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Ираныг үй олноор устгах зэвсэг үйлдвэрлэж байгааг батласан агентлагийн тэргүүн Юкия Аманогийн шуугиан тариад байгаа илтгэлийг хэлэлцэх юм. Үүний хариуд Тегеран “батлагаа, нотолгоотой хариу ” илтгэлийг  бэлтгэж сонирхогч олон улсын бүтцүүдэд өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ тухай Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдээлсэн юм.
    АНУ Таиландын  ерөнхий сайд Йинглак Чинават тэргүүтэй иргэний шинэ засгийн газрыг  бүрэн дэмжиж байгаа юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга энэ долоо хоногт Индонезийн Балид болох Зүүн-Азийн ДХУ-ын өмнө Тайландад богино хугацааны айлчлал хийж байгаа юм.
   Америкийн цэргийн нисдэг тэрэг лхагва гаригийн шөнө афганистаны өмнө зүгийн Газни тосгонд унасан гэж Пажвак агентлаг мэдээлжээ. Америкийн цэргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бүхээгт техникийн эвдрэл гарсан учраас нисдэг тэрэг  Карабаг тосгонд  ослын буулт хийсэн аж. Осол болсон газар тус дүүргийг бүслэлтэндээ авсан аврах багийнхан  болон цэргийнхэн иржээ.
    Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  өнөөдөр Индонезид болох Зүүн-Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцоно.Уулзалтын үеэр Зүүн-Азийн уулзалтын  цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг  хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэх аж.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011