×
Улс төр 15 Арваннэгдүгээр сарын 2011
    Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем Сирийн гишүүнчлэлийг түр зогсоох Арабын орнуудын лигийн   шийдвэрийг эрс буруушаав. Тэрээр түүнийг хууль бус гэж нэрлэжээ. Сирийн ГХЯ-ны тэргүүн АНУ болон Арабын орнуудын лигийн харилцааг шүүмжилж, Вашингтоныг Арабын лигийн албан ёсны бус гишүүн гэж нэрлэсэн гэж “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлжээ.
    ОУ-ын ГХЯ сирийн эрх баригчдыг шинэ яриа, хэлэлцээнд болон хямралыг энхийн замаар шийдэхэд уриалав. Энэ тухай  Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Москвад Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэв.
   АНУ Хятадыг цэргийн  хүчээр тогтоон барих ажилдаа орлоо. Пентагоны дэргэд Хятадын эсрэг тусгай хэлтэс байгуулагдсан явдлыг оросын шинжээчид  ийнхүү дүгнэж байна.  Хятад улсад  далай, агаар болон сансар, кибер орон зайд  цохилт өгч, тэдний  пуужингийн эсрэг болон усан онгоцны эсрэг пуужингуудыг  сөнөх явдал түүний зорилго юм.
    Ираны төлөөлөгчид нэг сарын өмнө Сирийн сөрөг хүчнийхэнтэй харилцаа тогтоохыг оролдсон боловч бүтэлгүйтэжээ. Энэ тухай өнөөдөр британий  “Дейли телеграф” сонин дурьджээ.  Сирийн сөрөг хүчний нилээд хэдэн эх сурвалжууд, Иран нь  Сирийн Үндэсний зохицуулах хороотой яриа хэлэлцээ хийхийг хүсч байсан  гэж мэдээлжээ.
   ЕХ нь Орос улсаас НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлыг буцаан хэлэлцэх зөвшөөрлийг авах бодолтой байна гэж  ЕХ-ны гадаад  асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгдэв. 11-р сарын 17,18-нд Москвад Орос-ЕХ-ны байнгын түншлэлийн зөвлөлийн  уулзалт дээр Эштон  Оросын ГХЯ-ны тэргүүн   Сергей Лавровтой уулзах юм.
    Австралийн эрх баригчид Энэтхэгтэй ураны худалдааг цуцлах байр суурийг өөрчлөх болон уран  нийлүүлэлтийг сэргээх асуудлыг хэлэлцэхэд бэлэн  байна. Энэ тухай өнөөдөр Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард мэдэгдэл хийв.  Австралийн Засгийн газар ерөнхий сайдын төлөвлөгөөг дэмжижээ.
Сирийн Үндэсний сөрөг хүчний зөвлөлийн төлөөлөгчид өнөөдөр Москвад Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой Дамаскийн байдлын талаар ярилцана. Сүүлийн өдрүүдэд гадаад орнуудын элчин сайдын яамдууд  босогчдын дайралтанд өртсөн.  Хүчирхийллийн улмаас Арабын лигийн орнууд  тус байгуулагын Сирийн гишүүнчлэлийг түр зуур зогсоосон аж.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011