×
Улс төр 12 Арваннэгдүгээр сарын 2011
Сири, Ливаны эсрэг өрнөдийнхөн дайн өдөөвөл энэ нь Ойрхи-Дорнодын бүс нутагт тархах болно. Энэ тухай баасан гаригт Ливийн “Хезболла” хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Насралла мэдэгдлээ.
Нигерийн ерөнхийлөгч Махамахду Иссуфу Муаммар Каддафийн хүү Саадийд дүрвэгчийн статус олгоход бэлэн байгаагаа мэдэгдэжээ. Ингэхдээ тэрээр ийн онцлон тэмдэглэсэн байна: Каддафийн өөр нэг хүү Сейф аль-Ислам Нигерт байхгүй. 9-р сарын эцсээр Интерпол Саади Каддафийг баривчлах ордер өгсөн. Дараа нь ливийн амь үргэсдэн удирдагчийн хүү Интерполд хандан уг ордерыг хүчингүй болгохыг хүссэн.
Өнгөрсөн Йемений Таиз хотод шөнө засгийн газрын хүчнийхэн болон сөрөг хүчнийхний цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас 15 хүн амь үрэгджээ. 30 гаруй хүн шархадсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Таизын төвд байдаг сөрөг хүчнийхний хуаранд баасан гаригийн мөргөлд хэдэн мянган хүн цугларсан үед миномётын хэд хэдэн сум тусчээ.
Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин НАТО-гийн Афганистан дахь ажиллагааг эерэгээр үнэлж байна. “Олон улсын хүчнүүд Афганистанд эерэг үүрэг гүйцэтгэж байна гэж би бодож байна” – гэж тэр өнгөрсөн баасан гаригт Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр онцлон тэмдэглэв.
Арабын Лигийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар бямба гаригт Каирт Сирийн асуудлаар шуурхай хуралдаан явуулна. Тус улсад 8 сар сөрөг хүчин, эрх баригчдын хүчний хооронд сөргөлдөөн явагдаж байна. АЛО болон Сирийн эрх баригчид тус улсад хүчирхийлийг зогсоох гэрээнд хоёр долоо хоногийн өмнө гарын үсэг зуржээ. Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны тэргүүн шейх Хамад бен Жасем шинээр уулзалт явуулахыг уриалав.
Баасан гаригт Түркийн Гантиган далайд /Мраморное море/ эзлэгдсэн гатлага онгоцыг бямба гаригт чөлөөлжээ. Онгоцыг эзлэн авсан террорист нь ганцаараа байжээ. Тусгай албаныхны явуулсан ажиллагааны үеэр түүнийг баривчилсан тухай түркийн NTV телевизийн суваг мэдээлжээ. Түркийн телевизийн мэдээлснээр тусгай албаныхан гатлага онгоцыг барьцаалснаас 12 цагийн дараа эзлэн авах ажиллагааг явуулжээ.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин Оросын одоогийн удирдлагын загвар эдийн засгийн зогсонги байдалд хүргэнэ гэж үзэхгүй байна гэлээ. Тус улсын улс-төрийн систем хөгжих болно гэж тэрээр өчигдөр орой Олон улсын мэтгэлцэний “Валдай” клубын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Оросын засгийн газрын тэргүүн клубын зарим шинжээчдийн Орос улсын удирдагчдын загвар үеээ өнгөрөөсөн гэдэгтэй санал нийлсэнгүй аж.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011