×
Улс төр 11 Арваннэгдүгээр сарын 2011
   2012 онд Орос улсад зохиогдох АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр  тус байгуулагын сангийн сайд нарт хэлэлцүүлэхээр санал тавьж байгаа асуудлуудыг АНУ ухаалаг саналууд гэжээ. Энэ тухай тус байгуулагын ээлжит дээд хэмжээний  Гавай дахь уулзалтын хүрээнд  болсон хэвлэлийн  бага хурал дээр АНУ-ын Сангийн  сайд Тимоти Гайтнер мэдэгджээ.
    Курилын арлуудын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг бэхжүүлэх ажиллагаа нь гуравдагч орнууд руу, ялангуяа Япон улс руу чиглэгдээгүй. Энэ тухай баасан гаригт  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хабаровскд сэтгүүлчидтэй  хийсэн уулзалт  дээр онцлон тэмдэглэв.  “Курил бол манай хязгаар нутаг. Энэ нь манай зарим хөршүүдэд ямар санагдаж байсан ч тодорхой юм.
     Иранд цохилт өгч болзошгүй гэх яриа нь  хэрхэвч байж болохгүй зүйл.Тэр ч бүү хэл энэ тухай шинжлэх ухааны үүднээс эргэцүүлэн бодоход ч аюултай гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич “Оросын дуу хоолой“ радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.
   Дэлхийн хамтын нийгэмлэг ираны асуудлын энх тайвнаар зохицуулан, хүч хэрэглэхээс зайлсхийх ёстой. Энэ тухай  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн төлөөлөгч Мартин Несирки мэдэгджээ. Одоогийн яриа хэлэлцээний замаар хүрэх шийдвэр нь энэ асуудлыг шийдэх  цорын ганц арга юм гэж   Ерөнхий нарийн бичгийн дарга  үзэж байгаа юм гэж Несирки цохон тэмдэглэв.
Орос улс дэлхийн санхүүгийн болзошгүй хямралыг 2008 оныхоос илүү даван туулах болно. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хабаровскд мэдэгдэв. Түүний ярьснаар, дэлхийн санхүүгийн гол хүндрэл бол европын бүсийн хямрал болоод байна. Европын Холбооны орнууд энэ хямралыг даван туулахаа   маш удаан тохиролцож байна. Харин Медведевийн хувьд бол тэр дэлхийн санхүүгийн болон Оросын талаар харьцангуй өөдрөг үзэлтэй байна.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011