×
Улс төр 10 Арваннэгдүгээр сарын 2011
    Олон улсын цөмийн энергийн агентлаг /МАГАТЭ/ Ираны цөмийн төлөвлөгөөний талаар илтгэл гаргав.  Тегеран нь энхийн  цөмийн энергийн хөтөлбөрөөр халхлан цөмийн бөмбөг хөөргөх төхөөрөмж  боловсруулж, цөмийн туршилтын компьютерын загварчлалыг явуулж байна- гэж өрнөдийнхний тагнуулын мэдээнээс иш татжээ. Тегераныг шүүмжлэгчид энэхүү баримтыг Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдлого хийсэн гэж дүгнэж байна.
     АНУ-ын эрх баригчид  МАГАТЭ-гийн ираны цөмийн хөтөлбөр тухай илтгэл гарсны дараа Тегеранд үзүүлэх  шахалтаа чангатгах бодолтой байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер лхагва гаригт мэдэгдэв.  АНУ-ын Засаг захиргаа нь холбоотнууд, түншүүдтэйгээ зөвлөлдөх аж. Тэр үед  Вашингтонд Иран улсад нэмэлт шахалт үзүүлэх аргуудыг хэлэлцэх юм.
МАГАТЭ-гийн Ираны шинэ илтгэл нь олон улсын ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрныг түргэн шуурхай зохицуулах улс-төрийн дипломат  чармайлтыг алдагдуулахад  чиглэгдэж байгаад Орос улс түгшиж байна.Энэ тухай  Агентлагийн ерөнхий захирал Юкия Амано удирдах зөвлөлд уг илтгэлийг өргөн барьсны дараа   Оросын ГХЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011