×
Улс төр 4 Арваннэгдүгээр сарын 2011
   Америкийн шинжээчид  Вашингтон, Москвагийн ирээдүйн харилцааны загварыг гаргахаар дахин шамдацгааж байна. ”Үндэсний ашиг сонирхлын төв” буюу “Никсоны төв” нэрээр илүүтэй нэрд гарсан улс-төрийн байгууллагаас “Орос болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолууд” илтгэлийг хэвлэн гаргажээ. Яагаад америкчуудад гэдэг дээр бодох  хэрэгтэй л юм.
АНУ Ирантай цэргийн сөргөлдөөнтэй байх сонирхол үгүй гэж пүрэв гаригт АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч  Виктория Нуланд мэдэгдлээ. “Өнгөрсөн долоо хоногт, саруудад бид олон удаа Ирантай бид сөргөлдөхийг хүсэхгүй. Энэ байр суурь хэвээр байна” гэж Нуланд хэллээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев пүрэв гаригт “Их-20” дээд хэмжээний уулзалтын үеэр Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай уулзаж ярилцжээ. Тэргүүн нар гадаад бодлогын тулгамдсан асуудлууд болоод хоёр талын болон байгалийн салбарт хамтран ажиллах асуудлуудаар санал солилцжээ. Түүнчлэн, Медведев болон Эрдоган нар Ойрхи-Дорнодын байдлыг хэлэлцсэн бөгөөд, тухайлбал, Сирийн тухай, ПДХС-ийн асуудлуудар ярилцан хэлэлцжээ. 
Франц улсад болж байгаа “Их-20” дээд хэмжээний уулзалт баасан гаригт хоёр дахь өдрөө ажлаа үргэлжлүүлнэ. Каннад зохиогдож байгаа уулзалтанд оролцогчид эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Грекэд үзүүлэх туcламжийг ямар журмаар үзүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой аж.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011