×
Улс төр 3 Арваннэгдүгээр сарын 2011
    Лхагва гаригт Түркийн нийслэл Стамбулд Афганистантай хөрш орнуудын болон энэ орны байдлыг яаралтай тогтвортой болгох сонирхолтой бүсийн орнуудын олон улсын бага хурал боллоо.  Хурлын төлөөлөгчид Афганистанд энх тайван, амар  амгалан байдлыг тогтоон, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хүчин  чармайлт тавихаа онцлон, тогтоол гаргав.
   Ливийн ажиллагаа дууссаны дараа Орос улс НАТО-д нилээд хэдэн асуулт тавих болно гэж өнгөрсөн лхагва гаригт Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Юуны өмнө агаараас хийсэн цохилтонд энгийн номхон ардуудаас өртсөн болон зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчсөн болоод ливийн дотоодын мөргөлдөөнтэй байгаа хоёр талын аль нэгэн талд цэргийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудад хариу шаардагдах нь.
Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев Кыргызстаны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Алмазбез Атамбаевт баяр хүргэв. “Атамбаевын амжилт бол кыргызстаны ард түмний ардчилал, нийгмийн тогтвортой байдалд тэмүүлж буйн илрэл юм” гэж Медведев онцлон  тэмдэглэв. Түүнчлэн Атамбаевт Ерөнхий сайд Владимир Путин баяр хүргэв.
11-р сарын 3-4 ний өдрүүдэд Каннад болох Их –20 ийн орнуудын тэргүүн нарын ээлжит уулзалт эдгээр арга хэмжээнүүдийн түүхэн дэхь хамгийн эгзэгтэй уулзалтын нэг  болж мэднэ. Магадгүй, Грекийн байдлыг нэн тэргүүнд тавьж болох юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011