×
Улс төр 2 Арваннэгдүгээр сарын 2011
    Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл түр засгийн газрыг 11-р сарын 23-аас наана эмхлэн байгуулахыг шинэ ерөнхий сайд Абдель Рахим аль-Кибад даалгав. Урьд өмнө батласан төлөвлөгөөний дагуу шилжилтийн засгийн газрыг Ливийг чөлөөлсөн тухай албан ёсоор зарлан мэлээлснээс хойш нэг сар өнгөрсний дараа эмхлэн байгуулах ёстой. 60 настай академич, бизнес эрхлэгч аль-Киб гадаадад олон жил амьдрасан.
    ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Санкт-Петербургаас францын Канн хот орохоор мордоно. Дэлхийн хөгжингүй 20 улсын дээд хэмжээний уулзалт 11-р сарын 3,4-нд тус хотод болох юм. Уулзалтын гол санал шүүмжлэлийг  дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, дэлхийн шинэ хямралтай хийх тэмцэлд зориулна.
     АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас  Иран улс  Вашингтон дахь Саудын Арабын Элчин сайдыг алах зорилготой хуйвалдааныг зохиосон  гэх үндэсгүй яллынхаа төлөө албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. Энэ тухай ираны англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” суваг уламжилжээ.
   Иорданий Баруун эргийн холбооны гол сүлжээ болон Газын зурвас мягмар гаригт олон тооны хакеруудын дайралтанд өртжээ.Энэ тухай Британий Би-БИ-Си мэдээлжээ. Дайралтанд Палестины Интернет сүлжээ  өртсөн тухай Палестины үндэсний засаг захиргаа албан ёсоор мэдэгджээ. Хакеруудын дайралт нь мягмар гаригийн өглөө эхэлсэн төдийгүй дэлхийн янз бүрийн булангаас дайрч  байжээ.
   Солонгосын хойгийн байдал нь 11-р сарын 2-нд Санкт-Петербург хотод болох ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нарын хэлэлцэх асуудлуудын гол сэдэв байх болно. 2007 оны 12-р сараас ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа өмнөд солонгосын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь түүний ОХУ-д хийж буй гурав дахь удаагийн  айлчлал юм.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011