×
Улс төр 1 Арваннэгдүгээр сарын 2011
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр  ялалт байгуулсан Киргизийн Ерөнхий сайд Алмазбек Атамбаев тус улсын нутаг дэвсгэрээс АНУ ын цэргийн бааззыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. “3манас “дахь цэргийн бааз нь манай улсын аюулгүй байдлыг хангаж байна гэж бодохгуй байна “-гэж Атамбаев киргизийн нийслэлд болсон  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
АНУ ШХАБ ын нарийн бичгийн газарт  хамтын ажиллагааны боломжтой хэлбэрийг хэлэлцэх асуудлаар хандаагүй байна. Энэ тухай ШХАБ ын асуудал эрхэлсэн ОХУ ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч  Кирилл Барский  11-р сарын 7 нд Санкт-Петербург хотод болох ШХАБ- ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдааны өмнө  “Интерфаксад” өгсөн ярилцлагадаа   мэдэгджээ.
    НҮБ-ын АЗ Оросын санал болгосон Ливийн асуудлаар  нэг долоо хоногийн дотор  хоёр ч тогтоолыг хүлээн авчээ. НҮБ даваа гаригт ливийн шинэ эрх баригчдыг Муаммар Каддафийн дэглэмийн зэвсгийн өвийг яаралтай устгахыг уриалжээ. АЗ-ийн үзэж буйгаар нэн тэргүүнд зөөврийн их буу-пуужингийн цогцолборыг болон  химийн зэвсгийг  аюулгүй болгох шаардлагатай ажээ.
  Палестин ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн боллоо.Парисд болсон  энэ байгууллагын Ерөнхий бага хурлын ихэнх төлөөлөгчид  өөрийн эгнээнд энэхүү автономыг элсүүлэхээр саналаа өгчээ. 14 улс эсрэг саналыг өгсөн бөгөөд тэдгээрийн дунд АНУ, Израиль улс орсон юм.
   БНАСАУ-ын  цөмийн зэвсгийн асуудлаархи яриа хэлэлцээрийн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн  Им Сон Нам БНХАУ-д мягмар гаригт хүрэлцэн ирэв.Тэрээр Бээжинд хятадын хамтран зүтгэгчдийн хамт Хойд Солонгосыг аль болохоор  яриа хэлэлцээрийн ширээнд түргэн буцах боломжийн алхмуудыг болон цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг  хэлэлцэх аж.
   ОХУ, БНХАУ  ШХАБ-ыг өргөтгөх ажиллагааг түргэвчлэн  Энэтхэг, Пакистан улсыг гишүүнээр элсүүлэх бодолтой байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Алексей Бородавкин,  БНХАУ-ын ГХЯ дэд тэргүүн Чэн Гопин нарын  хийсэн  зөвлөлдөх уулзалтын  дүнгийн талаар   ОХУ-ын ГХЯ  мэдэгдэв.
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011