×
Улс төр 23 Аравдугаар сарын 2011
    Муаммар Каддафи 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Орон нутгийн сөрөг хүчний өрнөдийн дэмжлэгээр огцоруулсан хурандаагийн нас баралтыг дэлхий даяар олон янзаар тайлбарлаж байна. Хэрэг явдлыг биеэ даан мөрдөн байцаахыг олон улсын олон байгууллага, улс орон шаардсаар байна. НАТО эвслээс Ливи улсад явуулж буй цэргийн ажиллагаа 10-р сарын 31-нд эцэслэх юм.
    Зөвлөлтээс хойшхи орон зайд хэлхээ холбоог бэхжүүлэх нь сүүлийн үед Владимир Путины хэлсэн үгнүүдийн гол санаа боллоо. Оросын ерөнхий сайд энэ долоо хоногт улс орныхоо тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчдад өгсөн ярилцлагдаа болон Санкт-Петербургад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзахдаа мөн үзэл санааг үргэлжлүүлэн хөгжүүлэв. Практик алхам ч хийжээ.
Сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцож байна. Сонгуулийн хэд хэдэн хэсэг нээгдэхийн өмнө хүмүүс ээлжлэн зогсов.217 суудалтай ассамблей Тунисын ерөнхийлөгчийн тур үүрэг гүйцэтгэгч ба шилжилтийн засгийн газрын даргыг сонгож, шинэ Үндсэн хуулийг боловсруулж, бүх нийтийн сонгуулийг бэлтгэх юм. Энэ оны 1-р сард Тунист хувьсгал хийж, ерөнхийлөгч Зин аль-Абидин бен Алийн дарангуйлан захиргаадах дэглэмийг түлхэн унагав.
Орос улсаас ШХАБ-ын гишүүн болох гэсэн Афганистаны эрмэлзлэлийг дэмжинэ гэж өчигдөр Кабулд Оросын ерөнхийлөегчийн Афганистаны асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Замир Кабулов Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзахдаа мэдэгдэв.
Америкийн цэргийг энэ оныг дуустал Иракээс гаргах нь улс орны аюулгүй байдалд зохисгүй нөлөөлөхгүй гэж өчигдөр Иракийн ерөнхий сайд аль-Малик «Аль-Иракия» телевизийн сувгаар үг хэлж мэдэгдэв. Түүний хэлснээр бол засгийн газрын цэрэг 2008 оноос хойш аюулгүй байдлын асуудлыг хяналтдаа авсан байна.
Ливийн конгрессын сонгууль ойрын 8 сарын дотор явагдахыг Үндэсний шилжилтийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны дарга Махмуд Жибриль батлан илэрхийлэв. «Конгресс буюу нэг ёсны парламент бүх ард түмний санал хураах Үндсэн хуулийн төслийг зохиох, ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл ажиллах тур засгийн газрыг эмхлэн байгуулах хоёр зорилттой гэж Жибриль мэдэгдлээ. Огцрох бодолтой байна гэж тэрээр өчигдөр мэдэгдэв.
Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн шарилыг хаана оршуулах тухай мэдээллүүд зөрчилтэй хэвээр байна. Каддафигийн шарилыг бямба гаригийн орой буюу ням гаригт гэр бүлий нь гишүүдэд шилжүүлнэ гэж урьд өмнө Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. Шарилыг яах асуудлыг ням гаригт шийдвэрлэнэ гэж одоо Мисрат дэх цэргийнэхэн ярьцгааж байна. Дарангуйлагчийн шарилыг магадлан шижлэсэн эсэх нь тодорхой бус байна.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011