×
Улс төр 21 Аравдугаар сарын 2011
  Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг мухардмал байдлаас гаргахын тулд ОУ боломжтой бүхнийг хийж байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Иран, улс төрийн зориг гаргаж МАГАТЭ-тэй нягт, нээлттэй хамтран ажиллах хэрэгтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ.
   ОУ Курилийн арлуудыг хэн  ч халдашгүй цайз болгох гээгүй гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. "Дэлхийн 2-р дайны дүнгээр шийдэж НҮБ-ын дүрэмд тусгасны үндсэн дээр  Курилийн арлууд нь манай нутаг дэвсгэр байсан байх ч болно" гэж ГХЯ-ны тэргүүн дахин онцлон тэмдэглэлээ.
   Москва, Вашингтон хоёр идэвхитэй, үр бүтээлтэй ажиллаж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос, Америк улсуудын харилцаа орчин үеийн олон улсын харилцааны тогтвортой байдлаас шууд шалтгаалж байна.
   Сирийн талаарх барууны орнуудын тогтоолын төсөл ливийн байдлыг давтах уршигтай болж мэднэ гэж Сергей Лавров мэдэгдлээ. НҮБ-ын АЗ дээр энэ баримт бичгийг хэлэлцэхэд нилээн том санал зөрөлдөөн  гарсан гэдгийг ОУ-ын ГХЯ-ны тэргүүн санууллаа.
     Москва ливийн төр засагтай хойд африкийн энэ улсад суугаа элчин сайдын яамаараа болон ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргеловоор  дамжуулан холбоо харилцаатай байгаа гэж ГХЯ-ы сайд хэлсэн байна. "Манай орнуудын хооронд урьд нь байгуулсан гэрээ хэлэлцээг хүндэтгэх үндэс дээр харилцаагаа сэргээхийг хүсэж байна" гэж Лавров тэмдэглэлээ.
 "НАТО-гийн хүчин нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах мандаттай өөрөөр хэлвэл Ливийн АЦХ-ний онгоцуудыг нисгэхгүй байх ёстой. Нислэгггүй бүсэд газрын байнд тэр тусмаа Каддафигийн машины цуваанд агаараас цохилт өгөх ёсгүй. Тэгэхлээр бид НАТО-гийн ажиллагаанд олон улсын эрх зүйн талаас нь өгсөн үнэлгээг сонирхож байна". Ливид явуулсан байлдааны ажиллагааны туршлагыг Барууныхан ирээдүйд хэрэглэнэ гэдгийг Сергей Лавров үгүйсгэсэнгүй.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011