×
Улс төр Аравдугаар сар 2011
  Сөрөг Үндэсний зөвлөлтэй холбоотой асуудлуудыг авч үзэж хэлэлцэхгүй. Тэгэх нь цаг алдсан хэрэг болно гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Өнөөдөр британийн «Дейли телеграф» сонин энэ тухай мэдээлжээ. Сирийн ерөнхийлөгчийн хэлснээр бол Үндэсний зөвлөл гадаадаас хөрөнгө мөнгө  авч байгаа болохоор өөрийг нь эсэргүүцэж байна.
   Европ дэх ПДХ системээ ОХУ-ын эсрэг онилон чиглүүлэхгүй гэсэн хууль ёсны баталгаа өгөхөөс өрнөдийн орнууд татгалзсан учир ОХУ, НАТО-гийн хоорондын эл асуудлаар хийж буй хэлэлцээ мухардмал байдалд орсон гэж ГХ-ийн дэд сайд Александр Грушко РИА Новости агентлагад мэдэгдлээ.Эдүгээ ахиц дэвшил гарах шинжгүй байна гэж дипломат ажилтан хэлэв.
  Олон улсын эвсэл Ливи улсад цэргийн ажиллагаагаа зогсоож байна. Гэвч тус улсын шинэ эрх баригчид НАТО-гийн цэргийг  гаргахыг хүсэхгүй байна. Өнөөдөр «Нэгдсэн хамгаалагч» хэмээн нэрлэсэн НАТО-гийн ажиллагаа Ливид зогсох ёстой. Эвсэл НҮБ-ын АЗ-ийн 1973 тоот тогтоолоор  олгосон мандатыг бүдүүлгээр зөрчсөн гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.
   Ливид «улс төрийн хоосон орон зайг» бий болгохоос сэрэмжлэхийн тулд парламентын сонгуулийг аль болох түргэн зохион явуулах хэрэгтэй гэж түр засгийн газрын тэргүүн Махмуд Жибриль мэдэгдлээ. Санал хураалтыг найман сар хүлээх хэрэггуй гэж тэрээр үзэж байна.
   НУБ-ын АЗ Ливийн агаарын орон зайг хориотой бус болгох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр санал нэгтэй гаргав. Орос улсаас энэ баримт бичгийг хэлэлцүүлэхээр оруулсан юм. НАТО-гийн цэргийн ажиллагааг 10-р сарын 31-нд ливийн цагаар 23 цаг 59 минүтэд зогсоохоор шийдвэрлэснийг Брюссель ч батлав. Гэвч Ливид иргэний дайн хурцдана гэж шинжээчид үзэж байна.
Израиль болон Газын зурвас дахь зэвсэгт булэгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагаас  гал зогсоохоор тохиролцов. Египет улс ийм шийдвэр гаргахад зуучлав. Сүүлий өдрүүдэд хил орчмын мөргөлдөөний уршгаар арваад хүн амь үрэгджээ. Олонхи нь «Лалын жихад»  хөдөлгөөний дайчин жигуурийн хэт даврагсад юм. Израилийн нисэх хүчин тэдний сургуулилах лагерийг буудав.
Монгол усл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт  гишүүн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус улсын ГХЯ-аас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  өнөөгийн дарга, Литвын ГХ-ийн сайд Аудронюс Ажубалист зохих  баримт бичиг  явүүлжээ. Монгол улс байгууллагын бүх тохиролцоо, уургийг хүндэтгэхэд бэлэн байна гэж баримт бичигт өгүүлсэн байна.
Өрнөдийн орнууд Дамаскад цөмрөн орвол бүх Ойрхи Дорнодыг хамрах гал түймэр асаж мэднэ гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр британийн» Сандэй телеграф» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ. Түүний хэлснээр бол Сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн гадаад орнуудын оролдлого бус нутгийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлнө.
Арабын орнуудын холбооны ГХ-ийн сайд нарын хорооны Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэх хуралдаан Катарт хийнэ. Алжир,Египет,Катар,Оман,Судан улсуудын  ГХЯ-ны тэргүүн нар  Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай өнөөдөр уулзана. Муаллем хямралыг зохицуулах  тухай арабын орнуудын санаачилгад бүрэн төгс хариу өгөх ёстой.
Энх тайвныг дэмжих НҮБ-ын ажиллагаанд зориулсан ээлжит төлбөрөө Орос улс хийлээ. Энэ 22 сая долларыг Ливан улсад байгаа НҮБ-ын түр хүчин, Кот-д-Ивуарт явуулж байгаа ажиллагаа, Дарфур дахь НҮБ, Африкийн холбоо хоёрын холимог ажиллагаа зэрэгт шилжүүлсэн гэж НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газраас ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.
    ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдаанд ОХУ-ын ерөнхий сайд Влидмир Путин оролцоно. Энэ хуралдаан 11-р сарын 7-нд ОУ-ын Санкт-Петербург хотод болно. Уулзалтыг энэ жил байгуулагдсных нь 10 жилийн ой болж байгаа ШХАБ-д зориулсан байна.
    Ливи улс дахь “Нэгдмэл хамгаалагчид” олон улсын ажиллагаа дууссан тухай НАТО-гийн зөвлөл өнөөдөр зарлалаа. Цэргийн ажиллагаа 10-р сарын 31-ны ливийн цагаар 23:59 минутад дуусах болно. Энэ ажиллагааны явцад эвслийн нисэх хүчин 26000 гаруй нислэг үйлдэж 6000 газрын байнд цохилт өгсөн гэж НАТО мэдээлжээ.
   Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа дөрвөн этгээд Палестин, Израилийн хоорондын хэлэлцээг сэргээх талаар ахиц дэвшил гаргаж чадсангүй гэж «Аль-Жазира» араб дундын телевизийн сувгаар өнөөдөр мэдээллээ. Талууд  мөргөлдөөнийг зохицуулах саналуудыг гурван сарын дотор олгох тухай зуучлагч талууд мэдээлэв.
    БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээрийн өмнөд солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Им Сон Нам 3 өдрийн ажлын айлчлал хийхээр Москваг зорилоо. Тэрээр оросын нийслэлд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээхийн тулд хоёр тал ямар үйл ажиллагаа явуулах ёстойг оросын дипломатуудтай хэлэлцэх болно.
    Женевт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрт амжилт гарлаа гэж АНУ-ын төлөөлөгчид мэдээлсэн боловч ямарч тохиролцоонд хүч чадаагүй байна. Швейцарт 10-р сарын 24-25- болсон зөвлөлгөөний үеэр уулзалтад оролцогчид хоёр талын цаг үеийн асуудлаар амжилтад хүрсэн байна.
   Тус улсад явуулж байгаа НАТО-гийн цэргийн ажиллагааг 2011 оныг дуустал сунгахыг ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль лхагва гаригт санал болголоо. Ливи улсын дээгүүр бий болгосон нислэггүй бүсийн аюулгүй байдлыг хангах улсуудын зэвсэгт хүчний штабын дарга нарийн уулзалт болсон Катар улсад Жалиль энэ тухай мэдээлсэн байна гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.
   Маш нууц мэдээлэлийг олонд ил болгохгүй байж өөрийнхөө үүргийг сайн дураараа биелүүлэхийг МАГАТЭ-гийн нарийн бичгийн дарга нарийн газарт Москва уриаллаа. Ираны цөмийн хөтөлбөрт цэргийн зориулалттай бүрэлдхүүн хэсэг байж болох тухай МАГАТЭ-гийн илтгэлийг нийтлэхийг Орос, Хятад улсууд эсэргүүцэж байна гэж барууны орнуудын ХМХ-д мэдээлсний хариуд ОХУ-ын ГХЯ ийм хариу өглөө.
    АНУ-ын интернет-сурталчилгааг хариуцсан хүн Москвад албан ёсны айлчлалаар энэ долоо хоногт хүрэлцэн ирэх ёстой. Хиллари Клинтоны инновац хариуцсан ахлах зөвлөх Алек Росс оросын талтай яриа хэлэцээгээ зохицуулах нь түүний айлчлалын зорилго юм.
    Иран улс цөмийн зэвсэг туршиж байгаа талаарх тагнуулын мэдээнүүдийг ил болгох ажиллагаа явуулахгүй байхыг Орос, Хятад улсууд МАГАТЭ-гээс шаардлаа. Сэтгүүлчдийн гарт орсон маш нууц материалыг иш татан Ассошиэйтэд Пресс агентлаг энэ тухай мэдээллээ.
   АНУ америкийн цэргийг Иракээс гаргаснаас хойш нэлээд их хэмжээний цэргээ Ойрхи Дорнод ба Азид байлгана гэж өчигдөр АНУ-ын БХ-ын сайд Леон Пинетта Индонезийн Бали аралд АСЕАН-ы гишүүн орнуудын батлан хамаалахын сайд нарын бага хурлын хүрээнд сэтгүүлчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдэв. «Бид нэлээд их хэмжээний цэргээ дэлхийн тус бүс нутагт цаашид байлгана» гэж тэрээр мэдэгдлээ.
     БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн урилгаар 11-р сарын 1, 2-нд ОХУ-д ажлын айлчлал хийх тухай өнөөдөр Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. 11-р сарын 2-нд Санкт-Петербургад орос-солонгосын дээд хэмжээний хэлэлцээ хийх юм.
    Орос улс Муаммар Каддафи амь үрэгдснээс хойш ливийн асуудлын шийдвэрлэх үйл ажиллагаанд  НҮБ-ыг оролцуулах бодолтой байна.Манай орон  Ливийн агаарын орон зайг хориотой бүс болгох тухай тогтоолыг хүчингүй болгох төслийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулав.
   АНУ, БНАСАУ хоёр умард солонгосын цөмийн хөтөлбөрт зориулсан хэлэлцээгээ өнөөдөр Женевт хийж эхлэх тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ. БНАСАУ цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, зэвсэг хураах арга хэмжээ авах эсэх нь яриа хэлэлцээний явцад илрэнэ гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер үүний өмнө мэдэгдсэн билээ.
    Муаммар Каддафи 10-р сарын 20-нд амь үрэгдэв. Орон нутгийн сөрөг хүчний өрнөдийн дэмжлэгээр огцоруулсан хурандаагийн нас баралтыг дэлхий даяар олон янзаар тайлбарлаж байна. Хэрэг явдлыг биеэ даан мөрдөн байцаахыг олон улсын олон байгууллага, улс орон шаардсаар байна. НАТО эвслээс Ливи улсад явуулж буй цэргийн ажиллагаа 10-р сарын 31-нд эцэслэх юм.
    Зөвлөлтээс хойшхи орон зайд хэлхээ холбоог бэхжүүлэх нь сүүлийн үед Владимир Путины хэлсэн үгнүүдийн гол санаа боллоо. Оросын ерөнхий сайд энэ долоо хоногт улс орныхоо тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчдад өгсөн ярилцлагдаа болон Санкт-Петербургад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзахдаа мөн үзэл санааг үргэлжлүүлэн хөгжүүлэв. Практик алхам ч хийжээ.
Сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцож байна. Сонгуулийн хэд хэдэн хэсэг нээгдэхийн өмнө хүмүүс ээлжлэн зогсов.217 суудалтай ассамблей Тунисын ерөнхийлөгчийн тур үүрэг гүйцэтгэгч ба шилжилтийн засгийн газрын даргыг сонгож, шинэ Үндсэн хуулийг боловсруулж, бүх нийтийн сонгуулийг бэлтгэх юм. Энэ оны 1-р сард Тунист хувьсгал хийж, ерөнхийлөгч Зин аль-Абидин бен Алийн дарангуйлан захиргаадах дэглэмийг түлхэн унагав.
Орос улсаас ШХАБ-ын гишүүн болох гэсэн Афганистаны эрмэлзлэлийг дэмжинэ гэж өчигдөр Кабулд Оросын ерөнхийлөегчийн Афганистаны асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Замир Кабулов Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзахдаа мэдэгдэв.
Америкийн цэргийг энэ оныг дуустал Иракээс гаргах нь улс орны аюулгүй байдалд зохисгүй нөлөөлөхгүй гэж өчигдөр Иракийн ерөнхий сайд аль-Малик «Аль-Иракия» телевизийн сувгаар үг хэлж мэдэгдэв. Түүний хэлснээр бол засгийн газрын цэрэг 2008 оноос хойш аюулгүй байдлын асуудлыг хяналтдаа авсан байна.
Ливийн конгрессын сонгууль ойрын 8 сарын дотор явагдахыг Үндэсний шилжилтийн зөвлөлийн гүйцэтгэх хорооны дарга Махмуд Жибриль батлан илэрхийлэв. «Конгресс буюу нэг ёсны парламент бүх ард түмний санал хураах Үндсэн хуулийн төслийг зохиох, ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл ажиллах тур засгийн газрыг эмхлэн байгуулах хоёр зорилттой гэж Жибриль мэдэгдлээ. Огцрох бодолтой байна гэж тэрээр өчигдөр мэдэгдэв.
Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн шарилыг хаана оршуулах тухай мэдээллүүд зөрчилтэй хэвээр байна. Каддафигийн шарилыг бямба гаригийн орой буюу ням гаригт гэр бүлий нь гишүүдэд шилжүүлнэ гэж урьд өмнө Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. Шарилыг яах асуудлыг ням гаригт шийдвэрлэнэ гэж одоо Мисрат дэх цэргийнэхэн ярьцгааж байна. Дарангуйлагчийн шарилыг магадлан шижлэсэн эсэх нь тодорхой бус байна.
Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа.1973 оны тогтоолыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.
Саудын Арав  улсын эрх баригчид   83 настай   хүн тайж  Султан ибн Абдель Аль Сауд  эмчилгээ хийж байсан АНУ-д  нас нөхчсөн  тухай зарлав.
Каддафийн хүү Сейф аль-Исламыг ШҮЗ-ийн цэргүүд баривчилсан байна. Ливийн тусгай албаны төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан “Аль-Арабия” телевизийн суваг энэ тухай мэдээлжээ. Пүрэв гаригт алуулсан ливийн тэргүүн асан Муаммар Каддафийн хүү Сиртээс зугтаж өмнө зүг Нигерийн хил рүү явж байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Урьд нь түүний хувь заяаны талаар зөрчилтэй мэдээнүүд ирж байсан.
Муаммар Каддафийн үхлийн талаарх “маш тодорхой тайланг” Ливи улсын ШҮЗ-өөс авна гэж АНУ найдаж байна. Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонер энэ тухай мэдэгдлээ. Жамахирийн удирдагчийг устгасан явдлыг тэрээр “ливийн ард түмний түүхийн чухал үе” гэж нэрэллээ. Олзны хүмүүстэй харьцахдаа олон улсын хэм хэмжээ болон хүний эрхийг хатуу баримтлахыг Вашингтон ШҮЗ-д уриалж байна гэж тэр тэмдэглэлээ
НҮБ-ын ЕА баасан гаригт АЗ-ийн байнгын бус 4 гишүүнийг л  сонгож чадсан байна. Эдгээр нь Марокко, Пакистан, Того, Гватемала улсууд юм. Санал асуулгын 9 үе шат болсон боловч зүүн европын орнуудаас ялагчийг тодруулж чадсангүй. Санал асуулганд оролцсон Азербайжан улс ч, Словен улс ч шаардлагатай гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна. Санал асуулга даваа гаригт үргэлжилнэ.
 ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 10-р сарын 21-нд  "Оросын дуу хоолой", "Оросын радио", "Москвагийн цуурай" гурван радио компанид ярилцлага өглөө. ОУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анх удаа манай радиогийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Сергей Лавровын хариулсан олон асуултыг манай радио станцийн сонсогчид болон "ОДХ" сайтын хэрэглэгчид тавьсан юм.
Ливийн нислэггүй бүсийг өөрчлөх тогтоолын төслийн НҮБ-ын АЗ-д ОУ орууллаа. АЗ-ийн шийдвэрээр Ливи улсын дээгүүр нислэггүй бүс бий болгосон ийм учраас түүнийг өөрчлөх асуудлыг АЗ шийдэх ёстой гэж НҮБ-ын дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Ливи улсад эрс өөрчлөлт гарлаа. Чөлөөлөх тухай тунхаглалыг өнөөдөр батлана гэж бид найдаж байна” гэж тэр хэллээ.
  Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг мухардмал байдлаас гаргахын тулд ОУ боломжтой бүхнийг хийж байна. ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Иран, улс төрийн зориг гаргаж МАГАТЭ-тэй нягт, нээлттэй хамтран ажиллах хэрэгтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ.
   ОУ Курилийн арлуудыг хэн  ч халдашгүй цайз болгох гээгүй гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. "Дэлхийн 2-р дайны дүнгээр шийдэж НҮБ-ын дүрэмд тусгасны үндсэн дээр  Курилийн арлууд нь манай нутаг дэвсгэр байсан байх ч болно" гэж ГХЯ-ны тэргүүн дахин онцлон тэмдэглэлээ.
   Москва, Вашингтон хоёр идэвхитэй, үр бүтээлтэй ажиллаж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров "ОДХ" болон оросын бусад хоёр радио станцид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос, Америк улсуудын харилцаа орчин үеийн олон улсын харилцааны тогтвортой байдлаас шууд шалтгаалж байна.
Өмнө нь
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011