×
Улс төр 30 Есдүгээр сарын 2011
    Ливи улсын тэргүүн асан Муаммар Каддафи нуугдаж байж болох Сирт хотыг бүрэн бүсэллээ. ШҮЗ-ийн зэвсэгт отрядууд Сиртийн ойролцоох тэнгисийн зогсоол болон аэропортыг эзлэж хяналтаа тогтоож чадсан байна. Тус хот руу нэмэлт хүч татаж, танк болон галлагч төхөөргөөр буудаж, натогийн нисэх хүчин бөмбөгдсөөр байна.
   Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээг нэн даруй хүчин төгөлдөр болгохын төлөө ОУ тэмцэж байна гэж ОХУ-ын ГХ-н сайд Сергей Лавров мэдэгдлээ. Өчигдөр тэрээр  Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээрээ хориглох тухай гэрээний байгууллагын Бэлтгэл комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Тибор Тоттой уулзсан байна.
    Палестиныг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх ажил хүндрэлтэй харин ажиглагч улсын статустай болгох нь хамгийн бодитой зам юм гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Палестины өргөдлийг авч үзэх ажил хэдэн долоо хоног ч үргэлжилж мэднэ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011