×
Улс төр 28 Есдүгээр сарын 2011
    Сирийн талаарх НҮБ-ын тогтоолын шинэ төслийг Европын орнууд санал болголоо гэж Би-би-си мэдээллээ. Их Британ, Франц, Португал улсууд бэлтгэж, АНУ-ын дэмжсэн шинэ төсөлд ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авхыг шаардаагүй бөгөөд хэрвээ сөрөг хүчний эсрэг хүчирхийлэлээ үргэлжлүүлэх юм бол хориг арга хэмжээг авна гэж заасан байна.
    Палестин, Израилийн улс төрийн үйл явцыг сэргээх ойрхи дорнодын “дөрвөл”-ийн шинэ төлөвлөгөөг Израиль улс хүлээж авч байна. Урьд шөнө өндөрлөсөн ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газрын тэргүүлэх сайд нартай хийсэн зөвөлгөөний дараа ийм шийдвэр гаргасан байна. Зуучлагч “дөрвөл”-ийн санал санаачлагад маш хатуу графикийг тусгасан байна.
   Ливид өрнөдийн эвсэл  НҮБ-ын тогтоолын заалтыг дураараа тайлбарлан хэрэгжүүлcсэн төдийгүй  тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг зөрчсөн гэж Сергей Лавров «Россия -24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Оросын ГХЯ-ны тэргүүний хэлснээр Вашингтон НАТО эвсэл хоёр  үйл ажиллагаагаараа НҮБ-ын АЗ-ийн нэр хүндийг гутаав.
    Урьдчилсан ямарч нөхцөлгүйгээр Солонгосын хойгын цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээхэд Пхеньян бэлэн байна. БНАСАУ-ын сайд нарын танхимын дарга Чхве Ён Рим, БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзсныхаа дараа мягмар гаригт ийм мэдэгдэл хийсэн байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011