×
Улс төр 27 Есдүгээр сарын 2011
    ОХУ, Иран, Хятад  улсууд пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан системийг байгуулах төлөвлөгөөтэй байна гэсэн ираны сонины нийтлэлийг НАТО эвсэлд  суугаа  ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин няцаав. Рогозин Тегеранд хийх айлчлалынхаа үеэр ПДХ ийм хамтрасан системийг байгуулах асуудлыг  хэлэлцэх бодолтой байна гэж «Техран таймс» сонинд бичжээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Нью Йоркод уулзаж, НҮБ-ын энхийг сахиулагчдыг Ливи улс руу нэн даруй явуулах асуудлыг хэлэлцсэн тухай ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Тэд өчигдөр НҮБ-ын ЕА-н хуралдааны хүрээнд уулзлаа. Талууд Сири, Судан, Афганистан улсуудын байдлыг авч үзэж хэлэлцжээ.
    НҮБ-д Палестиныг элсүүлэх тухай өргөдлийг НҮБ-ын АЗ-д 9-р сарын 28-нд хэлэлцэнэ гэж АЗ-ийн дарга Наваф Салям мэдэгдлээ. АЗ зөвлөдсний эцэст Палестины өргөдлийн талаар лхагва гаригт албан ёсны хуралдаан хийлгэхээр шийдсэн гэж тэр ярьсан байна.
     Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ.
    2012 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл хамааран ОУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ гэж АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч Марк Тонер өчигдөр  мэдэгдлээ. “ Хэн дараачийн ерөнхийлөгч болохыг оросын ард түмэн өөрсдөө шийдэнэ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011