×
Улс төр 24 Есдүгээр сарын 2011
    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших боллоо. ОУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга өнөөдөр Москвад болж байгаа тус намын их хурал дээр ингэж мэдэгдлээ. Энэ их хурал дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, В.Путинд ийм санал тавилаа.
    Палестины асуудал нэгдсэн үндэстнийг хагаралдууллаа. Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ тэргүүн Махмуд Аббас Палестин улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлөө өгсөн юм. НҮБ-ын ЕА дээр түүний хэлсэн үгийг тэр дор нь  л түүхэн гэж нэрэллээ. Палестин улсыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлхийг хүссэн өргөдлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцэх асуудлыг ирэх даваа гаригт хэлэлцэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев одоогийн ерөнхий сайд В.Путинд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгоод өөрөө засгийн газарт ажиллана гэж мэдэгдлээ.
Палестин улс НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн явдлыг угтан авахаар хэдэн арван мянган палестинчууд гудамжинд гарч баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн байна. НҮБ-ын ЕА-н чуулган дээр Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын хэлсэн үгийг тэд алга нижигнүүлэн ташиж хүлээн авлаа. Палестины үндэсний засаг захиргааны гудамж талбайнуудад байрлуулсан асар том зурагтаар түүний үгийг шууд дамжуулсан юм.
Палестин улсыг Иерусалим нийслэлтэй 1967 оны хилээр нь НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэхийг хүссэн өргөдлөө Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өчигдөр өргөн барилаа.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011