×
Улс төр 23 Есдүгээр сарын 2011
    ОУ эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд бусад улсууд шиг гараа тосож суухгүй гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тусламжийг тусгаар тогтнолоороо төлөхгүй гэж оросын эрх баригч “Нэгдсэн ОУ” намын их хурал дээр тус намын дарга тэмдэглэсэн байна.
    Тайваньд зэвсэг худалдах гэсэн алдаагаа АНУ засах хэрэгтэй гэж Хятад улсын ГХЯ-ны сайд Ян Цзечи мэдэгдлээ. Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Вашингтон “Тайбэйд зэвсэг нийлүүлэх, америк, хятадын цэргийн гэрээгээ бүхэлд нь зогсоох хэрэгтэй” гэж сайд хэлсэн байна.
   ОУ-ын бага дунд бизнес дэх түшмэдүүдийн дундах авилгатай тэмцэхийн тулд нийгмийн сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай. Хээл хахууль авч байгаа өгч байгаа хүмүүсийг адилхан хатуу шийтгэх хэрэгтэй гэж ОХу-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга Владимир Путин мэдэгдлээ.
   Хэрвээ Вашингтон  Исламабадын алан хядагчдын эсрэг явуулж байгаа ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэх ажлаа үргэлжлүүлэх юм бол өөрийн холбоотноо алдах болно гэж Пакистан улс АНУ-д санууллаа. Пакистан улсын ГХЯ-ны сайд Хина Раббани Харын мэдэгдлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай өнөөдөр мэдээллээ.
     Оросын парламентад олонхийн суудалтай эрх баригч “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх их хурал өнөөдөр Москвад нээгдлээ. 12-р сарын 4-нд болох парламентын сонгуультай холбогдуулж Төрийн Думын депутатад тус намаас нэр дэвших хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 12-р их хурлын төлөөлөгчид батлах ёстой. Нэрсийн жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?
    Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас өнөөдөр НҮБ-ын АЗ-д тус байгууллагад элсэх өргөдлөө өргөн барина. Одоогоос 20 жилийн өмнө Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ ОУ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Москва НҮБ-ын АЗ дээр палестины өргөдлийг дэмжих болно. “Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр ямар нэгэн асуудал үүснэ гэж бид үзэхгүй байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011