×
Улс төр 22 Есдүгээр сарын 2011
   НҮБ-ын хар дансны нэрсийн жагсаалтаас талибуудыг гаргах асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй гэж ОУ үзэж байна. Нэрсийн жагсаалтаас гаргах ямарч өргөдлийг аль аль талаас нь маш сайн судлаж үзэх хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замир Кабулов Интерфакст мэдэгдсэн байна.
    Европын ПДХ системийн радарыг Түркт байрлуулах нь ОУ-ын аюулгүй байдалд заналхийлэхгүй бөгөөд Анкаратай харилцах харилцааг муутгахгүй гэж НАТО-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна. ОУ-ын аюулгүй байдал ба хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлөх ямарч үйл ажиллагаанд оролцохгүй гэж түркийн тал мэдэгдсэн гэж Рогозин “Раша Тудей” сувагт ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн байна.
  Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлын төлөв өчигдөр нээгдсэн НҮБ-ын ЕА-н улс төрийн маргааны гол сэдэв боллоо. Тус байгууллагын индэр дээрээс үг хэлсэн өндөр тушаалын төлөөлөгчид Палестины шаардаж байгаагаар тэднийг олон улсын хэмжээнд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсний дараа Ойрхи Дорнодод хийж байгаа энхийн гэрээ юу болох вэ гэсэн гол асуултад хариулахыг хичээлээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011