×
Улс төр 21 Есдүгээр сарын 2011
    Ливи улсын ШҮЗ 7-10 хоногийн дараа Түр засгийн газрыг эмхлэн байгуулна. Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын ЕА-н хуралдааны үеэр ШҮЗ-ийн ГХ-ны тэргүүн Махмуд Жибриль ингэж мэдэгдсэн байна.
    Хоёр орны хоорондын харилцааг муутгаж мэдэх ямарч алхамаас татгалзахыг Кипр, Түрк улсуудад ОУ уриаллаа. Киприйн БН улсын ерөнхийлөгч Димитрис Христофиастай уулзсныхаа дараа ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нью-Йорк хотноо мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн байна. Америкийн Нобле Энержи компани Газрын дундад тэнгисийн киприйн эх газрын үргэлжилд нүүрс устөрөгч хайх өрөмдлөг хйиж эхэлсэн юм.
  Орос улс  хориг, цэргийн оролцоог хамаарахгүй сирийн асуудлаархи ямар ч тогтоолыг дэмжихэд бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью Йоркод НҮБ-ын ЕА-н 66-р чуулган дээр мэдэгдлээ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова АНУ-аас уламжлахдаа:    Москва ливийн хэрэг явдлыг давтуулж, Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж байна гэж Сергей Лавров онцлов.
  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар хоёр талын уулзалт дээр сирийн ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хоёр тэргүүний уулзалт Нью-Йорк хот дахь НҮБ-ын ЕА-н “талбар” дээр боллоо.
   Тус улсын ерөнхийлөгч асан Бурханнуддин Раббаниг хэрхэн устгасан тухай афганы талибууд маш тодорхой ярилаа. Талибуудын толгойлогч Забинуллагийн ярьснаар тэд улс төрчийг хуурч мэхлэн өөрийн занганд оруулж чадсан байна. Алан хядах энэ байгууллагын гишүүн Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө түүнийг хороохын тулд бүхэл бүтэн бүлэг байгуулсан гэжээ. Афганистанд дайныг зогсоохын тулд Раббанитэй хэлэлцээр хийх хэрэгтэй байна гэж түүнийг хуурсан байна.
НҮБ-ын ЕА-н 66-р чуулганд оролцогчид тэр дундаа ОУ, Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн палестинчуудын саналыг дэмжихэд бэлэн байна. НҮБ-д хандсан илгээлт нь Палестин, Израилийн хоорондох хэлэлцээрийг орлож чадахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011