Ливи улсын ШҮЗ шинэ засгийн газрын танхимаа бүрдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Одоогийн зөвлөлийн тэргүүн Махмуд Жабриль ерөнхий сайдын албыг хаших ёстой гэж арабын ХМХ-үүд урьд нь мэдээлж байсан боловч түүний нэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. ШҮЗ-ийн төлөөлөгчийн мэдээлснээр, сайд нарын суудлыг 34-өөс, 24 хүртэл багасгах ёстой байсан ба тодорхой нэрсийг батлаж чадаагүй байна.