×
Улс төр 18 Есдүгээр сарын 2011
Жамахирийн түлхэн унагаагдсан тэргүүн Муаммар Каддафигийн төрлөх хот Сиртийн онгоцны буудал болон цэргийн баазыг Ливийн ШҮЗ-ийн цэргүүд эзэлсэн байна. Би-би-си агентлагын мэдээлж байгаагаар баруунаас зүүн тийш давшиж байгаа ШҮЗ-ийн хүчний отрядууд Сирт хотын төвөөс 7 км зайтай байна. Каддафигийн талынхан пуужин харвагч төхөөрөгөөр цохилт өгч, байшингийн дээврээс мэргэн буудагчид нь буудаж байгаа хатуу шүрүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Жамахирийн түлхэн унагаагдсан тэргүүн Муаммар Каддафи одоо чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байна гэж Ливи улсын ШҮЗ-ийн зэвсэгт хүчний төлөөлөгч хурандаа Ахмед Омар Бани бямба гаригт мэдэгдсэн байна. Энэ тухай Рейтер агентлаг уламжиллаа. Каддафид үнэнч цэргийнхний  хамгаалж байгаа Бани-Валид хот юм уу, өөрийн төрлөх хот Сиртэд тэрээр нуугдаж байгаа гэж барууны ХМХ-ийнхэн урьд нь мэдээлж байсан юм.
ОУ, Африкт эргэн ирж байгааг Мавритани улс дэмжиж байгаа ба тус тив дэх ашиг сонирхолын балансын чухал элемент гэж үзэж байна. Хар тивийн орнуудаар цуврал айлчлал хийж байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов энэ тухай мэдээлсэн байна.
Сири улсын шинэчлэл гадны дарамтгүйгээр явагдах ёстой гэж Дамаскт Холбооны зөвлөлийн дэд дарга Ильяс Умаханов мэдэгдлээ. Тэрээр оросын сенаторуудын төлөөлөгчдийг тэргүүлэн бямба гаригт Дамаскт хүрэлцэн ирсэн юм.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011