×
Улс төр 17 Есдүгээр сарын 2011
Муаммар Каддафийн  талынхан Шилжилтийн  үндэсний  зөвлөлийн хүчнийхэнд Бани-Валид хотын орчимд хүчтэй цохилт өгчээ. Энэ тухай бямба гаригт ливийн  удирдагч асны төлөөлөгч Муса Ибрагим мэдэгдэл хийв.  “Тулалдаан дуусах болоогүй.  Бидэнд зэвсэг, техник бий”гэж тэр хэлжээ. Бани-Валид хот Ливийн өмнө хэсэгт цөлд оршидог юм.
Ливаны цэргүүд Сири улс руу нууцаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт сэжиглэн  сирийн хоёр иргэнийг баривчилжээ.  Сатуулагдсан хүмүүст их хэмжээний гранат, шөнийн гэрэл болон пулемёт байжээ. Энэ бол Ливаны нутгаар нууцаар зэвсэг гаргах гэсэн анхны бус оролдлого ажээ. 8-р сард сирийн мэдээллийн Sana агентлаг Ливанаас зэвсэгтэй ирсэн нэгэн автомашиныг саатуулсан тухай уламжилж байжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Ливийн цэрэг-эдийн засгийн хоригийг санал нэгтэй сулруулж, ШҮЗ-д  НҮБ- ын гишүүнчлэл олголоо. Хоригийг сулруулах тухай гаргасан Тогтоолоор ливийн нефтийн  томоохон хоёр компаний данс болон Төвбанк болоод нилээд хэдэн санхүүгийн компаниудын дансыг сэргэх юм. НҮБ нь агаарын орон зайд нисэх хоригийг  хэвээр үлдээлээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011