×
Улс төр 16 Есдүгээр сарын 2011
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Москвад  Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны тэргүүн У Банготой уулзалт хийнэ. Тэд хоёр талын харилцааг хэлэлцэх төлөвтэй байна гэж Интерфакс агентлаг  Кремлийн эх сурвалжаас татан мэдэллээ. Тэд хоёр улсын парламент хоорондын одоогийн харилцаа, цаашдын хэлхээ холбоог сайжруулах замыг хэлэлцнэ.
    Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хороондын Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх  яриа, хэлэлцээ  ирэх долоо хоногт Бээжинд болох төлөвтэй байна гэж Ренхап агентлаг өнөөдөр уламжилжээ.  Сүүлийн уулзалт өнгөрсөн 7 сард Индонезид болжээ.
Сири улсад ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах зорилготой   сөрөг хүчний Үндэсний нэгдсэн зөвлөл байгуулагдлаа. Зөвлөлд 140 хүн сонгогджээ. Тэднийг мөргөлдөөн эхлэснээс яг  хагас жил болсны дараа түркийн Стамбулд баталжээ. Ихэнх гишүүд нь Сирид амьдардаг. Үндэсний зөвлөлийн гол зарчим – хүчирхийллийн эсрэг байх юм.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011