×
Улс төр 15 Есдүгээр сарын 2011
   Сирийн ерөнхийлөгч Башар Асад хууль ёсны бус болжээ.  Энэ тухай ЕХ-ны гадаад харилцаа, улс-төрийн аюулгүй байдлын  асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны европын депутатуудад явуулсан илгээмжинд дурьджээ. Сири улс нь Башар Асадын удирдлагын дор явж чадахгүй болсон, засгийн газар нь ЕХ-ны саналыг хүлээж авах  чадваргүй болсон нь үүнийг харуулж байна гэж Эштон хэлжээ.
   Өнөөдөр Трипольд Францын ерөнхийлөгч Николя Саркози, Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон нар хүрэлцэн ирлээ.  Тэд Ливийн нийслэлд Каддафийн засаг огцорсны дараа  анх удаа ирж байгаа юм.Трипольд өндөржүүлсэн арга хэмжээг авчээ. Хотын төв зочид буудлыг орон нутгийн тусгай албаныхан бүслэж, тээврийн хэрэгслүүдийг буудлын  байранд ойртохыг хоригложээ.
   Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган лхагва гаригт Палестины засаг захиргааны  тэргүүн Махмуд Аббастай Каирт уулзсан гэж египтийн ХМХ уламжилжээ. Уулзалтаар НҮБ-аар Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.
   Муаммар Каддафи НҮБ-ын АЗ-ийг түүний төрөлх хот Сиртыг “НАТО-гийн зэрлэг хүчнээс “ хамгаалахыг уриалжээ. Ийм утгатай захидлыг хурандаа сирийн телевизийн сувагт ирүүлжээ. “Хэрвээ Сиртын хувь тавиланг шийдэхгүй юм бол, энэхүү гэмт хэргээс хамгаалахын тулд бид шийдвэртэй арга хэмжээ авах болно “ гэж Каддафийн НҮБ-д хандсан илгээлтэд дурдьжээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011