×
Улс төр 14 Есдүгээр сарын 2011
     Өнгөрсөн оны 1-р сард  Америкийн тагнуулын алба Хятад улсад дунд зайны амдан сөнөөх пуужингийн системийг туршсан тухай мэдээг урьд нь авсан байжээ.  Энэ нь Викиликс сайтын нийтлэсэн баримт бичгээс илт байв.
   Ливийн ШҮЗ НҮБ-д хандан тус байгууллагыг  улсын хууль ёсны цорын ганц төлөөлөгчөөр   хүлээн зөвшөөрөхийг хүсчээ.  Хүсэлтийг Ливийн  ШҮЗ-ийн Гүйцэтгэх хорооны тэргүүн Махмуд Жибриль НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлжээ. НҮБ-ын ЕА-н 66-р чуулганы дарга Насер Абдель Азиз ан-Насер захидлыг авсан даруйдаа бүрэн эрхийг хянах хороонд явуулна гэв.
   Өмнөд солонгосын эрх баригчдыг сөргөлдөх бодлогоосоо татгалзахыг уриалсан нийтлэл  БНАСАУ-ын тэргүүн сонин “Нодон Синмунд” гарчээ.  Уг нийтлэлд Хойд, Өмнөд Солонгосын  хоорондын цэргийн сөргөлдөөн нь  “Солонгосын хойгт   эх орон нэгтнүүдийг үл итгэлцэх байдлыг нэмэгдүүлэхэд, үндэсний эвлэрэлд саад болж байна” гэж  цохон тэмдэглэжээ.
Хөгжилтэй орнууд төсвөө багасгаж, ажлын байрууд бий болгох ёстой болохоос биш Хятадын эдийн засаг дэлхийг аварна гэж найдахын хэрэггүй  гэж өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Вэнь Зябао Далянд болсон Дэлхийн эдийн засгийн чуулган дээр мэдэгдлээ. “Улс орнууд юуны түрүүнд гэрээ засах хэрэгтэй”гэж Bloomberg иш татжээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011