×
Улс төр 13 Есдүгээр сарын 2011
   Арабын орнууд  НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Палестиныг элсүүлэхээр тохиролцжээ.  Энэ тухай Катарын шадар сайд болон  ГХЯ-ны тэргүүн Хамахд бен Жасем Аль Тани Арабын Лигийн гишүүн-орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын  хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.  Арабын орнуудын байр суурийг дагаж байгаа орнуудын тоо байнга нэмэгдсээр байна гэж тэр хэлжээ.
Нью-Йоркод  өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дахь удаагийн чуулган нээгдлээ. Энэ удаагийн хуралдааны гол сэдвийн нэг  Палестины үндэсний захиргааны  Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байх юм.  ПҮЗ-ны төлөөлөгчид 9-р сарын 20-нд Палестиныг бие даасан улсаар зөвшөөрүүлэх асуудлыг тавихаар төлөвлөж байна.
   “Ойрхи- Дорнодын дөрөвт” оролцогчид Орос улсыг оруулан Палестиныг Израиль улстай дахин яриа, хэлэлцээр  хийхийг ятгаж чадна гэж АНУ найдаж байна. Вашингтон нь палестинчуудыг НҮБ- ын санал хураалтаар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэхийн хэрэггүй гэж уриалав гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.
   Орос, Британи улс хоёр талын хамтын ажиллагаанд чухал алхам хийлээ. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвад Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хийсэн яриа хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр  сэтгүүчдэд мэдэгдлээ. “Манай хоёр улс, хоёр орны ард түмнийг нэгтгэж буй нь, хувааж буйгаасаа хавьгүй их юм.
Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд   Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой ажлын уулзалт хийлээ. Мезенцев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, нилээд хэдэн уламжлалт  үзүүлэлтүүдийн тухай     ярилцлаа. Бид монголын махны экспортыг нэмэгдүүлэх ёстой, энэ ажилд Эрхүү муж болон мужийн мал эмнэлэг их үүрэг гүйцэтгэх юм гэж тэр хэллээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011