×
Улс төр 12 Есдүгээр сарын 2011
   Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ дарга Махмуд Аббас, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр палестин улсыг бүртгүүлэх тухай хүсэлтээ НҮБ-ын АЗ-д 9-р сарын 20-нд явуулах шийдвэрээ өөрчиллөө. Нэрээ дурдахыг хүсээгүй ЕХ-ны өндөр тушаалын дипломчийн хэлснээс иш татан израилийн “Гаарец” сонин энэ тухай мэдээлсэн байна.
    БРИКС (БОЭХӨ) бүлгийн орнууд  АНУ-ын үндэсний  аюулгүй байдалд учирсан аюул сорилт боллоо. Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд терроризм, кибер дайралт ба Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүдтэй хамт аюул сорилтын нэгэн цэст багтсан байна. Пентагоны шинэ тэргүүн энэ цэсийг зарлав.
   ОХУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михиал Маргелов өнөөдөр Сири улсын албан ёсны төр засгийн төлөөлөгчидтэй уулзана. Сири улсын ерөнхийлөгчийн улс төр, мэдээлэлийн асуудлаарх зөвлөх Бусейн Шаабантай уулзана гэж Маргелов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011