×
Улс төр 11 Есдүгээр сарын 2011
    Үндэстэн хоорондын асуудал гэдэг бол орон нутгийн будилаан бөгөөд даяарчлалыг хамарсан асуудал болж хувирдаг юм. Энэ асуудлыг гаргуулахгүй байх эсвэл богино хугацаанд яаж ухаалагаар шийдэж болох вэ? Ер нь орчин үеийн улс ямар байх ёстой юм бэ? Оросын эртний хот Ярославльд болсон Дэлхийн улс төрийн форум дээр энэ асуудлыг хэлэлцлээ.
    Нью-Йорк, Вашингтонд 10 жилийн өмнө болсон алан хядах ажиллагааны дараа АНУ алан хядах ажиллагаанд даяарчлалыг хамарсан дайн зарласан билээ. Олон улсын алан хядах ажиллагааны билиг тэмдэг болсон “аль-Каида” бүлэглэлийг АНУ-ын гол дайсан гэж зарласан юм. Тэмцлийн гол талбар нь Ойрхи болон Дундад Дорнодын улсууд боллоо.
Арабын Дорнодын шинэ төр засагт санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол тэнд шинэ хувьсгал гарч мэднэ. Марсельд болж байна “их наймын” орнуудын орлогч сайд нарийн зөвлөлгөөнд оролцож байгаа оросын төлөөлөгчдийн тэргүүн ОУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак бямба гаригт ингэж мэдэгдлээ.
Түлхэн унагагдсан Жамахирийн тэргүүн Муаммар Каддафигийн талынхныг хяналтдаа байгаа хот тосгодоо байлдаангүйгээр өгөхийг Ливийн ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль уриаллаа. “Ливи улсын бүх нутаг дэвсгэр тэр дундаа Бани-Валид, Сирта, Себха хотуудыг чөлөөлөх нь” ШҮЗ-ийн тэргүүлэх зорилго гэж Абдель Жалиль мэдэгдсэн байна. ШҮЗ-ийн хяналтад ороогүй хот тосгодыг энхнийн замаар хүлээлгэж өгөхийг Каддафийн талынханд шаардсан хугацаа бямба гаригт дууссан байна.
Өнгөрсөн баасан гаригт Каирт элчин сайдын яаманд нь халдсныг үл харгалзан Египеттэй хийсэн энхийн зөвшилцөөнийг Израиль улс хүндэтгэх болно. Тус улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гаригийн орой үндэсний телевизээрээ үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Израилийн элчин сайдыг аль болохоор хурдан буцаахын тулд бид египетийн засгийн газартай хамтран ажиллаж байна.
Арабын улсуудын Лигийн /АУЛ/ ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, Сирийн ерөнхийлөгч Башар Асад нар бямба гаригт Дамаскт уулзахдаа Сири улсад сунжирч байгаа хямралыг шийдвэрлэхэд зориулж АУЛ-ээс санал болгосон ардчилсан шинэчлэлийн багцийг зөвшилцлөө. Британын радио телевизийн Би-би-си нэгдлийн сайт дээр ням гаригт шилжих шөнө энэ тухай мэдээлсэн байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011