×
Улс төр 10 Есдүгээр сарын 2011
Орос улс төрийн намууд сонгуулийн өмнөх их хурлуудаа явуулж эхэллээ. Өнөөдөр парламентын сонгуульд оролцох эрхтэй долоон намын хоёр “Яблоко” болон “Патриоты России” нам их хурлаа эхэллээ. Тэд сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг бүрдүүлэх юм. Одоогийн Төрийн думнад эдгээр намууд нь суудал үгүй учраас, тэд бүс нутгаас өөрсдийгөө дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой юм.
Сирийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Бусайна Шаабан 9-р сарын 10-12 өдрүүдэд Орос улсад ирж, Оросын ГХЯ-ны төлөлөөгчид болон Оросын парламентын гишүүдтэй уулзалт хийнэ. Энэ тухай Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич сэтгүүлчдэд мэдээллээ. Айлчлал нь Орос улсын Сирийн байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд явагдаж байгаа аж.
Ливийн ШҮЗ-ийн цэргүүд бямба гаригт Муаммар Каддафийн талынхны хяналтанд байгаа Бани-Валид хотыг эзлэхээр дайран оржээ. Хотод гудамжны байлдаан гараад байна. ШҮЗ-ийн мэдээлснээр, тэдний цэргүүд хотын төвөс хоёр км зайд байгаа аж. Өдрийн дотор тэд ливийн сөнсөн хурандаагийн талынхны сүүлчийн түшиц Бани-Валид хотыг эзлэхээр төлөвлөжээ. Каддафийн төрөлх хот-Сиртад байлдаан үргэлжилсээр байна. ШҮЗ-ийн цэргүүдийг агаараас НАТОГ-ийн нисэх хүчин дэмжлэг үзүжлж байна.
Каир дахь Израилийн ЭСЯ-ны дэргэд болсон эсэргүүцлийн жагсаал эзлэн авах дайралт болж хувирлаа. Жагсагчид ЭСЯ руу дайран орж, байрыг эзлэн авлаа. Бямба гаригт израилийн цэргийн онгоц элчин сайд, түүний гэр бүлийнхнийг болон бусад дипломат ажилтнуудыг болоод нилээд хэдэн арван израилийн иргэдийг Египтээс Израиль руу нүүлгэн шилжүүлжээ. Египтийн аюулгүй байдлын хүчнийхэн Каирт гарсан эмх замбараагүй байдлаас үүдэн цэргийн бэлэн байдалд байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011