×
Улс төр 9 Есдүгээр сарын 2011
   НҮБ-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга Бан Ги Мүн баасан гаригт НҮБ-д Олон улсын терроризмын эсрэг тэмцэх гэрээ байгуулах шаардлагатай байгаа тухай мэдэгдэв. Тэр энэхүү мэдэгдэлийг 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д гарсан халдлагын 10 жилийн ойн өмнө хийлээ.
   Ливийн шинэ засгийн төлөөлөгчдийг 9-р сарын 10-нд Марсельд болох “наймын” орнуудын сайд нарын түвшингийн хуралдаанд ажиглагчийн үүрэгтэй оролцохыг урьжээ. Оролцогчид дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцсэнийхээ  дараа, хуралдааны  хоёр дахь өдөр  арабын ертөнцийн хувьсгалын давалгааны эргэлтээс үүдсэн “арабын хаврын” асуудлыг Орос улсын идэвхитэй дэмжлэгтэйгээр хэлэлцэх болсон юм.
    НАТО-гийн хүчнийхэн Ливийн  мандатыг хэтрүүлэн хэрэглэсэн,  тиймээс  Орос улс Сирийн хувьд ийм арга хэмжээ авахад эсэргүүцэж байна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ярославлийн Дэлхийн улс-төрийн их чуулганы үеэр «Евроньюс» телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Номхон далайн эдийн засгийн V чуулган Владивостокд  баасан гаригт ажлаа эхэллээ. Уг арга хэмжээнд Москва, Санкт-Петербург, Хабаровск, Якутскийн томоохон компаниуд, банкууд, яамдууд болон бүс нутгийн байгууллагууд, засаг захиргааны төлөөлөгчид оролцож байна. Хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэхээр Япон, Тайланд, Бруней, Австрали, Малайз,бусад орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011