×
Улс төр 8 Есдүгээр сарын 2011
  Ярославлийн “Локомотив” хоккейн багийн тамирчид онгоцны осолд амь үрэгдсэн явдал Дэлхийн улс төрийн их чуулганы ажилд оролцож байсан Оросын ерөнхийлөгчийн хөтөлбөрт өөрчлөлт оруулсан юм. Медведев Ярославльд москвагийн цагаар өглөөний 11 цагт нисч ирсэн юм. Төрийн тэргүүн хоккейн тамирчдын амь үрэгдсэн газар улаан сарнайн баглаа өргөж, тусгай хуралдаан явуулсан юм.
Израилийн аюулгүй байдлын алба Иерусалимд болон Иордан голын баруун эрэг дээр халдлагад хамааралтай ХАМАС хөдөлгөөний хэдэн арван идэвхтнүүдийг саатуулжээ. “Джерусалем пост” сонины нийтэлснээр алан хядагчид цэргийн бааз руу дайрч, Израильд цуврал дэлбэрэлт явуулахаар төлөвлөж байжээ. Тусгай албаны мэдээлснээс үзвэл алан хядагчид нь баривчлагдсан палестинчуудтай солих барьцааны хүмүүсийг олзлохыг завдаж байжээ.
ОХУ-ын Номхон-далайн усан цэргийн флотын багийнхан Камбожид хүрэлцэн ирлээ. Найрамдалт айлчлалын гол зорилго хоёр орны усан цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж. Далайн цэргийн багийн энэхүү айлчлал нь Орос-Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ЭСЯ-наас Пномпеньд бүтэн жил үргэлжлэж байгаа арга хэмжээний нэг хэсэг юм.
2001 оны 9-р сарын 11-ний халдлагын 10 жилийн ойн өмнө АНУ цэргийн баазуудын аюулгүй байдлын арга хэмжээгээ зузаатгаж байна. Пентагоны төлөөлөгч Жорж Литлл мэдэгдэлдээ, 9-р сарын 11 хүртэл онцгой дэглэм үйлчлэх болно гэжээ. АНУ-ын түүхэн дэхь хамгийн цуст халдагын ойн өмнө аюулгүй байдалд заналхийлэл нүүрлэж буйг америкийн олон эрх баригчид сэрэмжлүлж байгаа юм.
Муаммар Каддафийн байгаа газрын тухай мэдээлэл НАТО-д байхгүй гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуусен мэдэгджээ. Чех улсын удирдлагатай Прагад хийсэн уулзалтын дараа Расмуссен хийсэн мэдэгдэлдээ, эвсэл нь зарим нэгэн этгээдийг дагаж мөрдөхийн тулд биш, харин энгийн ард түмнийг хамгаалахаар очсон юм гэжээ.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011