×
Улс төр 7 Есдүгээр сарын 2011
   Палестиныг НҮБ-ын гишүүнээр элсэх эрмэлзлийг Хятад улс дэмжиж байна  -гэж БНХАУ ын ГХЯ-ны албан ёсны тэргүүн Цзян Юй өнөөдөр мэдэгджээ. “Палестины ард түмний Израильтай энх тайвнаар зэрэгцэн оршсон тохиолдолд- өөрийн улсыг байгуулах нь салашгүй  эрх юм” гэж тэр эмэгтэй мэдэгджээ.
   Нилээд хэдэн бүс нутгийн олон улсын байгууллагууд нэр хүндээ алдаад байгаа  НҮБ-ын  бүрэн эрхийн хэсгээс авч болох юм. Энэ тухай Ярославльд болсон Дэлхийн улс төрийн  их чуулган дээр Орсын ГХЯ-ны тэргүүн асан Игорь Иванов мэдэгджээ. Бүсийн байгууллагын үүргийг бэхжүүлэх хэргтэй байна. Тэдэнд НҮБ-ын бүрэн эрхийн хэсгээс шилжүүлэх хэрэгтэй  гэж тэр хэлжээ.
   АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама пүрэв гаригт конгрессд хандаж үг хэлнэ. Гол сэдэв - эдийн засгийн өсөлтийг урамшуулах болон ажлын байрыг бий болгох шаардлага. Шинжээчид үзэхдээ, америкийн удирдагчийн мэдэгдэл нь сонгуулийн сурталчилгааны ажлын хүрээнээс халихгүй юм. Обама хоёр танхимын төлөөлөгчдөд  ажлын байр бий болгосон компаниудад  нэг жил татварын хөнгөлөлт үзүүлж байхаар санал тавина.
    Арабын нилээд хэдэн орнуудад гараад байгаа хувьсгалын үйл явдлууд,дэлхийн шийдвэрлэгдээгүй асуудлуудын өнгөн дээрх   Европ, АНУ-ын өрийн хямрал нь шинжээчдийг шинэ “дэлхийн засгийн газрыг” байгуулах тухай бодоход хүргэж байна. Ийм засгийн газар нь “их гурав”-аас : АНУ, Хятад, ЕХ Орос улсын хамт  схемээр байгуулагдаж болох юм.
    Ярославльд “ Нийгмийн олон төрөлт төлөвийн үеийн орчин үеийн төр “  Дэлхийн улстөрийн  их чуулган нээгдлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү их хуралд Оросын болон бусад орнуудын   улс төрчид,улс төр судлаачид хэдэн арван илтгэлийг тавих юм. Өөрсдийн оролцоог Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Түркийн тэргүүн Абдулла Гюль нар баталгаажуулсан юм.
   Ярославль хотноо Дэлхийн улс-төрийн III их чуулган  ажлаа эхэллээ. Энэ удаагийн чуулганы гол сэдвүүдээр дэлхийн аюулгүй байдлын асуудлууд, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн болон нийгмийн тэгш бус байдалтай хийх тэмцлийг боловсронгуй болгох тухай асуудлууд байх юм.
БНАСАУ өмнөд солонгосын Чеджудо арал дээр америкийн ТЦХ-ний цэргийн баазыг  байрлуулахыг  эсэргүүцэв. БНАСАУ ын Эх орноо энх тайвнаар нэгтгэхийн төлөө хорооны тамгын газраас ирүүлсэн мэдэгдэлд  дурьдахдаа: энэ газар цэргийн томоохон объектыг байгуулах нь “БНАСАУ ын болон бусад хөрш орнуудын эсрэг чиглэгдсэн АНУ ын түрэмгийлэлд нөлөөлөх зорилготой  тоглоомын дэглэмийн гэмт хэрэг юм” гэж өгүүлжээ.
Өнөөдөр Ярославльд Дэлхийн улс-төрийн III  их чуулган нээгдэнэ. Тэнд дэлхийн 32 орны  улс төрийн зүтгэлтнүүд, бизнесийн эрхэмүүд болон эрдэмтэд хуран цугларчээ. Орос улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байгаа уулзалтанд оролцогчдын сонирхлыг “нийгмийн олон төрлийн төлөвийн “ өнөө үед   ардчилсан орнуудын өмнө тулгарч буй асуудлууд  зүй ёсоор татаж байна.
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011